Европын 8 орны тойрон аялал “Франц, Бельги, Нидерланд, Герман, Швейцарь, Итали, Австри, Турк“

14 өдөр 13 шөнө
Үнэ
7.800.000 MNT + визний хураамж
Үнэ
7.800.000 MNT + визний хураамж

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

  • Европын аялалд хамрагдсан сэтгэгдэл өндөр байна. Буудлууд цэвэр тохилог, хөтөч жолооч зэрэг үйлчилж буй хүмүүс найрсаг, сэтгэлээсээ үйлчилсэн. Очсон газар бүрийнхээ хоолыг амтлаад явахад маш сайхан байлаа. Европын үзвэрүүд маш их, үзэх юм ихтэй, сайхан санагдлаа. Баярлалаа. Найз нөхөддөө санал болгож байгаа.

    С. Алтанзаяа
  • Энэ аялал бол миний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан аялал байлаа. Үйлчилгээний хувьд хөтөч, жолооч 2 сайн үйлчилсэн. Амстердам, Брюссель хотууд их сайхан хотууд байна. Амстердам хотод үзсэн лааны тосон баримлын музей их сайхан санагдлаа. Миний хувьд 80 гарсан хүн гэхэд ядралгүй сайхан аялаад ирлээ. Хотууд хооронд өөрийн унаагаар үйлчилдэг нь аялагч бидэнд их тав тухтай байлаа. Хоол унд амттай, сайхан байлаа. Ийм сайхан аялалыг зохион байгуулсан танай хамт олонд ажлын амжилт хүсье.

    Р. Мижид
  • Сайхан аялалд хамрагдаад ирсэндээ сэтгэл маш өндөр байна. Найрсаг, соёлтой, чанартай сайхан үйлчилгээ үзүүлсэн Евро Трэвел компанийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье.

    Р. Цэдэн-иш
  • Өмнө нь гэр бүлээрээ Тайланд, Макао, Филиппин, Вьетнам, Солонгос, Япон зэрэг азийн орнуудаар голдуу аялж байсан. Энэ удаагийн Европын аялалыг сонгосондоо сэтгэл маш ханамжтай байна. Голланд, Герман зэрэг аялахыг хүсдэг байсан газруудаараа аяллаа. Буудал, унаа тав тухтай байлаа. Баярлалаа.

    Э. Нармандах
  • Төсөөлж байсанаас хавьгүй илүү, сэтгэлд хүрсэн сайхан аялал боллоо гэж дүгнэж байна. Энэ удаад ганцаараа явсан боловч дараагийн удаа гэр бүл, хамт олноороо аялах бодолтой байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

    Ж.Энхболд
  • Аялалын маршрут аятайхан гарсан. Хөтөч Тулгаа маш сайн үйлчилсэн. Баг хамт олонтойгоо сайхан аяллаа. Буудлууд маш цэвэрхэн, ялангуяа Венецийн буудал их гоё байлаа.

    Ундармаа болон Сарантуяа
  • Сэтгэл хангалуун сайхан аялаад ирлээ. Олон хүмүүс энэ аялалд хамрагдаж сайхан газар үзээд ирээсэй гэж хүсэж байна. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

    Б. Нацагдорж
  • Энэ аялалд гэр бүлийн хүнтэйгээ хамт хамрагдаад, маш сайхан аялаад ирлээ. Маршрут тийм шахуу биш, яг таарсан, дэлгүүр хоршоогоор явах хангалттай цаг байлаа. Европын олон хотоор аялж, орон нутгийн амьдралтай нь танилцсан, дурсамжтай сайхан аялал боллоо гэж дүгнэж байна.

    А. Эрдэнэ
  • Танай аялал маш их таалагдсан. Дараа дахиж өөр маршрутаар аялана аа. Танай хамт олонд баярлалаа.

    Т.Лхам
  • Аялал сайхан байсан, амжилт хүсье.

    Б.Виктор
  • Маш сайхан явсаан very good. Буудлууд, өглөөний цай аяллын маршрут бүгд сайхан байсан. Өдрийн хоол,дэлгүүр, худалдан авалт авсан алмааз, цаг, хувцас бүгд таалагдсан сэтгэгдэл өндөр байна аа.

    Ц.Оюунцэцэг
  • Европын аялал сайхан байлаа, үнэхээр таалагдсан. Танай компаны хамт олонд баярлалаа.

    Ж.Эрдэнэсайхан
  • Ээжтэйгаа хамт сайхан аялаад ирлээ. Евро Трэвел компанийн хамт олонд амжилт хүсье. Хоолны амт чанар, зочид буудал маш их таалагдсан. Баярлалаа.

    Б.Энхгэрэл
  • Ёстой сайхан аялал байлаа.Гэр бүлээрээ аялсан.2 хүүгээ алдарт оргилд гаргаж амьдралд нь мартагдашгүй дурсамж үлдээх боломж олгосон та бүхэндээ баярлалаа.

    Ц.Өлзий-Утас
  • Bonjour, good luck to all best for your colleagues “Euro Travel” LLC. Евро Трэвелээр аялаж байсан, хүний төлөө гэсэн сайхан хамт олон шүү аялалд нь амжилт хүсье.

    Х.Хүрэлбаатар
Нийт 14 өдөр
✅2019.11.26-12.10 ✅2019.12.12-12.26 ✅2019.12.21-01.04 ✅2019.01.14-01.28 ✅2019.02.11-02.25 ✅2019.03.17-03.31 ✅2019.04.04-04.18 ✅2019.04.23-05.07 ✅2019.05.05-05.19 ✅2019.05.21-06.04
Чингис Хаан ОУНОБуудал
Парисын Charles De Gaulle ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

7.800.000 MNT + визний хураамж

Чиглэл

Парис-Лилле-Брюссель-Амстердам-Дюсселдорф-Кёлн-Штутгарт-Шафхаузен-Женев-Шамони-Милан-Венец-Иннсбрук-Истанбул

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /3-4 одтой/

    (2) Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/

    (3) Унаа, жолооч

    (4) Аяллын хөтөч

    (5) Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

    (6) 2 талын онгоцны тийз

    (7) Аяллын даатгал

    (8) Аялалд багтсан үзвэрүүд:

    • Эйфел цамхаг
    • Сейна мөрний завин аялал
    • Луврын музей
    • Ялалтын хаалга
    • Парисын Дарь Эхийн сүм
    • Моулин Роуж
    • Manneken Pis хөшөө
    • Шоколадны гудамж
    • Атом цогцолбор
    • Амстердам Мадам Туссей музей
    • Улаан дэнлүүний гудамж
    • Дюссельдорф Рейнтурм цамхаг
    • Штутгарт Мерседес Бенз музей (Даваа гариг болгон хаалттай)
    • Шафхаузен хүрхрээ
    • Кёлн хотын хар сүм
    • Женевийн цэцгэн цаг
    • НҮБ-ийн гудамж
    • Женевийн усан оргилуур
    • Милан хотын Дуомо сүм
    • Викториа Имануэлийн Галлерей талбай
    • Гэгээн Маркогийн талбай
    • Риалто гүүр
    • Венец завин аялал
    • Иннсбрук Сваровский музей
    • Гранд Базаар шоппинг
    • Фанорама музей
    • Султан Ахмедийн сүм
    • Босфорусын хөндийн усан онгоцны аялал

Үнэд багтаагүй зүйлс

(1) Визний хураамж (60 евро)

(2) Манай аялалд 9 төлбөртэй үзвэр багтсан бөгөөд 10 дахь нэмэлт төлбөртэй үзвэр болох Мон Блан уулын төлбөрийг /61 евро/ аялагчид өөрсдөө төлнө.

Хөтөлбөр

Өдөр 1

УБ-Парис

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 07:00-д нисэн, Истанбулд буун, Туркиш Эйрлайнс компанийн нислэгээр цааш Парисын Шахлю Дэ Гол (Charles De Gaulle) ОУ нисэх онгоцны буудалд оройн 17:10-д бууна. Энэ өдөр зочид буудалдаа байрлан ачаа тээшээ янзлаад шөнийн Парис хоттой танилцана.

/Оройн хоол/

Өдөр 2

Парис

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Парис хотын аялал эхэлнэ. Парис хот нь Сейна мөрний эрэг дээр оршдог, Франц улсын нийслэл хот юм. Парис нь дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Манай аялагчид Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхаг болон Ялалтын хаалгыг үзэж сонирхсоны дараа Франц Ресторанд өдрийн хоол иднэ. Дараа нь 16:00 цагт алдарт Луврын музейг үзэж сонирхоно. Орой нь Сейна мөрнөөр завин аялал хийнэ.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3

Парис-Лилле

Өглөөний цайны дараа Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид Парисын Дарь Эхийн сүм, Парис хотын өндөрлөгт орших Зүрхэн сүм, Моулин Роуж буюу Улаан Тээрмийг үзэж сонирхоод Францын Лилле хот руу аялна. Замд ойролцоогоор 2 цаг зарцуулагдана. Орой нь Лилле хот дахь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4

Лилле-Брюссель-Амстердам

Өглөө 7-8 цагийн хооронд өглөөний цайндаа ороод, 8 цаг 30 минут-д зочид буудлаасаа хөдөлнө. Бельгийн нийслэл Брюссель хот руу ойролцоогоор 1 цаг 30 мин явж хүрнэ. Брюселль хотын билэг тэмдэг болсон Атом цогцолборыг 1958 оны Брюсселийн экспод зориулан барьжээ. Манай аялагчид Атом цогцолборыг гадна талаас нь үзнэ. Мөн Брюссель хотын төв талбай болон Manneken Pis, Шоколадны гудамжийг үзнэ. Оройдоо Нидерланд дахь буудалдаа очиж хононо. Замд ойролцоогоор 2 цаг 30 минут зарцуулагдана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5

Амстердам - Дюсселдорф

Өглөөний цайны дараа Нидерланд улсын нийслэл Амстердам хотын аялал эхэлнэ. Манай аялагчид тосон баримлын алдарт Мадам Туссей музей үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа хотын алдарт Улаан Дэнлүүний Гудамжинд очиж сонирхоно. Оройдоо Герман улсын Дюсселдорф хотод очиж хононо. Ойролцоогоор 2 цаг 30 минут явж хүрнэ.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6

Дюсселдорф - Кёлн - Штутгарт

Өглөөний цайны дараа манай аялагчид Дюсселдорф хотын билэг тэмдэг болсон Rheinturm Цамхгийн 180 метр өндөрт гарна. Тус цамхгийг 1979 онд босгосон бөгөөд 240.5 метрийн өндөртэй. Цамхаг дээрээс бид хотыг бүхэлд нь тольдон харах боломжтой. Дараа нь 40км яваад Кёлн хотын Хар Сүмийг гадна талаас нь үзнэ. Өдрийн хоолны дараа Штутгарт хот руу ойролцоогоор 2 цаг 30 минут явж хүрнэ. Орой нь Штутгарт дахь буудалдаа амарна. Шөнийн Штутгарт хотоор чөлөөт аялал хийх боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7

Штутгарт - Schaffhausen

Өглөөний цайны дараа бид алдарт Мерседес Бензийн музей үзэх болно. Энэ музей нь 16500м2 газрыг эзлэн 160 төрлийн 1500 гаруй авто машинтай музей юм. Өдрийн хоолны дараа Швейцарийн Райн Фалл хүрхрээ рүү явна. Ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Орой нь Швейцарь дахь зочид буудалдаа хононо.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8

Schaffhausen - Женев - Шамони

Өглөөний цайны дараа бид Schaffhausen дахь алдарт Rhine Falls хүрхрээг очиж сонирхоно. Манай аялагчид Rhine Falls хүрхрээг зориулалтын тавцан дээрээс сонирхоно. Тус хүрхрээ нь Европт хамгийн том гэдгээрээ алдартай юм. Өдрийн хоолоо тус хүрхрээний орчимд идээд Швейцарын Женев хот руу явцгаана. Замд ойролцоогоор 3 цаг зарцуулагдана. Манай аялагчид Женев хоттой танилцаад  Шамони хот руу явцгаана. Замд ойролцоогоор 30 минут зарцуулагдана. Аялагчид маань Шамони дахь зочид буудалдаа байрлан амарна.

  /Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9

Шамони - Милан

Өглөөний цайны дараа манай аялагчид Альпын нурууны ноён оргил, Европын хамгийн өндөр уул болох Мон Блан дээр очно. 3842 метр өндөрт дүүжин лифтээр гарах нь энэ аяллын оргил хэсэг юм. Дараа нь манай аялагчид Италийн Милан хот руу явцгаана. Замд ойролцоогоор 3 цаг 30 минут зарцуулагдана. Орой нь Милан дахь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 10

Милан - Венец

 

Өглөөний цайны дараа Италийн Милан хотын аялал эхэлнэ. Манай аялагчид Милан хотын төвд байрлах Дуомо сүмийг гадна талаас нь үзэж сонирхоно. Мөн Викториа Имануэлийн галлерей доторх Италийн төв цэг гэгдэх гутлын өсгийгөөрөө гурван удаа эргэхэд хүсэл биелдэг бухан дээр очиж сонирхоно. Энэхүү галлерей дотор LV, Gucci, Armani гэх мэт бренд дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. Өдрийн хоолоо Инсубриа Итали хоолны ресторанд иднэ. Өдрийн хоолны дараа Миланаас Венец хот руу явна. Венец хотод Гэгээн Маркогийн талбай, Риалто гүүр зэргийг үзэж сонирхоно. Дараа нь Венецийн усан гудамжаар завин аялал хийнэ. Нэг завинд ойролцоогоор 8 хүн сууна. Завин аялалын дараа шоппинг хийнэ. Венец хот нь бэлэг дурсгалын зүйлс, багт наадмын багаараа алдартай учир та энэ өдөр хүссэн сувинерээ худалдан аваарай

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 11

Венец-Иннсбрук-Мюнхен

Өглөө эрт Венец хотоос Австри улсын Иннсбрук хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Өдрийн 12 цагийн үед Иннсбрук хотын алдарт Сваровски музейг гадна болон дотор талаас нь үзнэ. Музей үзсэний дараа та бүхэн Сваровскийн бүтээлүүдээс үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой. Орой нь Иннсбрук хотоос Мюнхен руу 1 цаг 30 минут явж хүрэх ба буудалдаа буцах бэлтгэлээ хийн ачаа тээшээ янзална.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 12 Мюнхен-Истанбул

Өглөө эрт Мюнхен хотын ОУ Нисэх Онгоцны Буудал дээр очин, өглөөний 10:05 цагийн нислэгээр нисээд, Истанбулд өдрийн 14:40 цагт бууна. Онгоцны буудал дээр аялалын хөтөч тосч авна. Өдрийн хоол идсэний дараа, буудалдаа байрлан амарна. Орой нь 16-р зууны үед II Мехмет хааны бариулсан жуулчдын заавал орж нүдээ хужирладаг Гранд Базаар худалдааны төвөөр зугаална.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 13 Истанбул

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Фанорама музей үзнэ. Тус музей нь Истанбулыг Византуудаас хэрхэн, яаж эзэлж авсаныг харуулдаг. Үүний дараа 500 жилийн түүхтэй Султан Ахмедийн бариулсан Лалын шашны алдарт сүмийг үзнэ. Мөн Босфорусын хөндийгөөр усан онгоцоор аялаж, ази европыг холбосон нэрт гүүрийг сонирхож, далайн эргийн дагуу байрлах түүхт газруудтай танилцана. Өдрийн хоолоо далайн эрэг дээр иднэ. Орой нь буцах бэлтгэлээ ханган, буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 14 Истанбул - УБ

Өглөөний цайны дараа Истанбул хотын ОУ Нисэх Онгоцны Буудал дээр очин, өдрийн 14:55 цагийн нислэгээр нисээд Улаанбаатарт дараа өдрийн өглөө 06:00 цагт бууна. Бүх аялагчид аяллаас ирсэний дараа долоо хоногийн Даваа гаригийн 11:30 – 12 цагийн хооронд Франц улсын элчин сайдын яаманд буцаж ирснээ заавал бүртгүүлэх шаардлагатай. Гадаад паспорттайгаа өөрийн биеэр очин бүртгүүлэх ёстой. Манай аяллыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.

/Өглөөний цай/

Аяллын хуваарь

✅2019.11.26-12.10
✅2019.12.12-12.26
✅2019.12.21-01.04
✅2019.01.14-01.28
✅2019.02.11-02.25
✅2019.03.17-03.31
✅2019.04.04-04.18
✅2019.04.23-05.07
✅2019.05.05-05.19
✅2019.05.21-06.04

Газрын зураг

Галерей (464)