Кавказын аялал - Азербайжан улсын нийслэл Баку -
Гүрж улсын нийслэл Тбилиси хотуудын 6 өдөр 5 шөнийн аялал

6 өдөр 5 шөнө
Үнэ
1.6 сая + тийз
Үнэ
1.6 сая + тийз
651

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

6 өдөр 5 шөнө
2020.03.08 - 03.14 / 2020.03.20 - 03.26
Чингис хаан ОУНОБ
Баку ОУНОБ
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

1.6 сая + тийз

Чиглэл

УБ-Баку-Тбилиси-УБ

Үнэд багтсан зүйлс

    • Зочид буудлууд 
      • Үүнд: Баку- Соффиа 4* буудал, Габала-Каспиа 3* буудал,Шаки-Иссам 4* буудал, Тблиси хотод-Тифлис3* буудал
    • Онгоцны буудлаас угтах тосох үйлчилгээ – Баку, Тбилиси хот
    • Аялалын дундах бүх тээврийн үйлчилгээ
    • Англи хэлтэй мэргэжлийн хөтөч
    • Үзмэрийн билет
    • Үндэсний Өдрийн хоол (Лагоденки)
    • Үндэсний Өдрийн хоол (Баку)
    • Үндэсний Өдрийн хоол (Тбилиси)
    • 1 өдрийн 1 л ус

Үнэд багтаагүй зүйлс

  • 2 талын онгоцны тийз
  • Өдөр, оройн хоол
  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Визний хураамж /Азер, Гүрж/
Хөтөлбөр

Өдөр 1

УБ – Баку

Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудлаас өглөө нисэн, Казакстан улсын Нурсултан хотод буун, цааш Азербайжан улсын Баку хотын нисэх онгоцны буудалд бууна. Энэ өдөр аялагчид маань зочид буудалдаа байрлан ачаа тээшээ янзлаад нислэгийн ядаргаагаа тайлж зочид буудалдаа амарцгаана.

Өдөр 2

Баку хот

Баку хотын аялал

Онгоцноос тосон авч буудалд буулгана

Амралт

Манай хөтөч таныг буудлаас очиж авснаар Баку хотын аялал эхэлнэ. Хамгийн түрүүнд Баку хотын хамгийн өндөр цэг болох Хайланд цэцэрлэгт хүрээлэнд очино. Тэндээс хотын ерөнхий дүр зураг, Флэйм цамхаг, Засгийн газрын ордон, үндэсний телевизийн барилга, Мартайрс өргөн чөлөө, Кристал танхим, Тугны талбай зэрэг олон газрыг толидон харна. Дараа нь Мартайрс өргөн чөлөөн дэх  түүх дурсгалуудтай танилцана.   “40 шат ”  цогцолбороос  машинд суугаад эртний хоёр  гулдан хаалгаар дайран гарч эртний хотын явган аялал эхэлнэ. Хөтөч эртний хотын түүх,  Чэйн, эртний байшингууд, 15-р зууны үеийн цайз- Бухарын Мултани Каравансарайс , Жума  сүм, 15-р зуунд баригдсан  Мэйдэн хөшөөг үзүүлж, тайлбарлаж өгнө. Мэйдэн хөшөөний дэргэд зургаа авахуулсны дараа дэлхийн цорын ганц байдаг 0,75 мм өргөн 22 хуудас  бүхий бяцхан номноос гадна  бичил номын арвин цуглуулга бүхий Бяцхан номы музей үзэж сонирхоно. Дараа нь Ширваншахын ордоны туурийг үзэж сонирхох эсэхээ аялагчид өөрсдөө шийднэ. Үүний дараа дахин эртний гулдан хаалган дээрээ дахин очиж худалдаа үйлчилгээний төв гудамж болох Низамид очсноор Баку хотын аялал өндөрлөнө.  Та тэндээс 20 минут алхаад дэлгүүр, үйлчилгээний төв, олон сайхан ресторант бүхий  Баку хотын төв гудамжинд очиж уламжлал хоол зооглохыг урьж байна.

Баку хотын буудалд амарна

Өдөр 3

 

Шамахи хот, Габала

Шамахи-Габала аялал

Өглөөний хоолоо буудалдаа иднэ.

Буудлаас автобусандаа суугаад  1402 онд баригдсан Дири Бабагийн бунхан дээр очиж сонирхоно. Дараагийн  зогсоол нь 734  оны  Азербажданы хамгийн эртний бунханы нэг Шамахи Жума.  Үүний дараа  Едди Гумбаз буюу хаадын сүйтггэгдсэн бунханаас бүрэн үлдсэн гурван бунханыг үзэж сонирхоно.

Азербажданы хойд хэсэгийн Габала хот руу явж Нохур нуурын ойролцоох Нохурквишлаг тосгон д очиж үзэсгэлэн сайхан байгалиар аялана.

Дараа нь Габала хотын Вандам тосны ойролцоох 7 үзэсгэлэн цутгалан-Эдди Гозал гэх газрыг үзэж сонирхоно. Тэнд  долоон  дүүжин шатаар дамжин нэгэн сайхан цутгаланд хүрдэг.

Орой Габала хотын буудалд амарна

Өдөр 4

 

Шаки аялал

Шаки аялал

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Шаки руу хөдөлнө.

Кавказийн нурууны зүүн өмнөд салбар уулсын  дунд байрлах эртний торгоны замын хот Шекид очино. 2700 жилийн тэртээгээс хүн ам суурьшиж , торгоны хорхой үржүүлж торго үйлдвэрлэдэг төв байжээ. Энэ хот тансаг сайхан хоол хүнс, чихэр жимсээрээ алдартай. Шеки Баклава, Тел Халва, Бамбиех гэх мэт олон сайхан чихэрнээс зооглоорой. Дараа нь 1762 онд баригдсан Шеки хааны зууны ордонг үзэж сонирхоно.Энэүү ордонг нэг ч хадаас, цавуу оролгүй баригдснаараа онцлогтой. Шеки 

хаан Доод-Дээд Каравансарайс буюу 18-р зууны үед баригдсан  2 эртний зочид буудал мөн Шеки хааны Киш тосгон дах МЭ-1-р зууны үеийн Шеки Албанийн сүмээр зочилно.

Шекигийн зөөлөн дулаан цаг агаарт жимс, хүнсний ногоо сайхан ургадаг болохоор  орон нутгийн захаар орж сонирхоно.

Оройдоо Шаки хотын буудалд амарна .

Өдөр 5

Азербайжан

Жеориагийн хил-Кварели-Телави

Өглөөний цайгаа зочид бууалдаа уугаад Aзербайжан Гүржийн хилийн шалган нэвтэрүүлэх цэгээр гарна. Ингээд усан үзмийн тариалан, дарсны үйлвэрлэлээрээ алдартай Жеоржиагийн  зүүн хэсгээр аялана. Зам зуураа Лагоденкийн гэр бүлд  зочилон үндэсний хоол зооглоно.

Дараа нь торгоны замын өөр нэг хот болох Бодб Конвент- Шайнахи хэмээх 23 хана хэрэм бүхий хотоор дайран гарна.

Тэр оройдоо Тиблиси хот руу хөдөлнө.

Өдөр 6

 

Тбилиси

Өглөөний цайгаа зочид буудалдаа уугаад Тблиси хотын аялалдаа гарна.

Эхлээд дэлхийн хамгийн сонирхолтой цогчин дуганын нэг болох Холи Тринити цогчин дуган болон Мэтэхи сүмийг  үзсний дараа Тиблиси хотыг үүсгэн байгуулагч Ваххтанг Горгасалигийн хөшөөн дээр очино. Цааш Нарикала цайз дээрээс хотын ерөнхий байдлыгг толидон харсны дараа хүхэртэй халуун рашааны газрууд бүхий гудамжаар явж Тиблисийн цорын ганц лалын сүмийн дайран гарна.

Мөн  жижиг кафе, вино баар, бэлэг дурсгалын дэлгүүр бүхий эртний Шарден хэмээх газрыг сонирхоно. Сиони цогчин дуган , мөн эртний  Анчисхати Басилиза сүм, алдартай цагтай цамхаг бүхий Резо Габриадз теарт зочилно.

Дараа нь энх тайвны гүүрээр гарч Райк цэцэрлэгт хүрээлэн, задгай талбай дах Үндэстэн ястны музей, Жеоржиагийн жижигрүүлсэн загварыг  үзэж сонирхоно.

Орой нь үндэсний хоолны зоогийн газарт зоог барингаа үндэсний урлагийн тоглолт үзнэ.

Орой Тиблиси хотын буудалд амарна.

Өдөр 7

 

Тбилиси - Улаанбаатар

Тблиси хот

Өглөөний цайгаа уугаад үд дунд зочид буудлаасаа гарна.

Тбилисийн олон улсын онгоцны буудлаас Монгол улсруугаа буцна.
Аяллын хуваарь

2020.03.08 - 03.14

2020.03.20 - 03.26

Газрын зураг

Галерей (7)