Франц, Люксембург, Герман, Дани, Швед, Норвегийн аялал

10 өдөр 9 шөнө
Үнэ
7.000.000 + виз хураамж
Үнэ
7.000.000 + виз хураамж
755

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

10 өдөр 9 шөнө
2018.02.06-02.15
Чингис хаан ОУНОБ
Парисын Шахлю Дэ Гол
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

7.000.000 + виз хураамж

Чиглэл

Парис-Люксембург-Хамбург-Копенхаген-Стокхольм-Осло

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /3-4 одтой/

    (2) Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/

    (3) Унаа, жолооч

    (4) Аяллын хөтөч

    (5) Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

    (6) 2 талын онгоцны тийз

    (7) Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс

(1) Хувийн хэрэглээний зардлууд

(2) Визийн хураамж (60 евро)

Хөтөлбөр

Өдөр 1

УБ-Парис

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 09:40-өөс нисэн, Истанбулд 16:25-д буун, цааш 20:20-д нисэн Парисын Шахлю Дэ Гол (Charles De Gaulle) ОУ нисэх онгоцны буудалд оройн 22:05-д бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина. Энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.
/Өдрийн хоол/

Өдөр 2

Парис

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Парис хотын аялал эхэлнэ. Парис хот нь Сейна мөрний эрэг дээр оршдог, Франц улсын нийслэл хот юм. Парис нь дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхсоны дараа Франц Ресторанд өдрийн хоол иднэ. Дараа нь манай аялагчид Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхгийг үзэж сонирхоод Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Ялалтын хаалга, Конкордын талбай үзээд мөн оройдоо шөнийн Эйфеллийн цамхагыг үзнэ.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3

Парис - Люксембург

Өглөөний цайны дараа Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид Парисын Дарь Эхийн сүм, Парис хотын өндөрлөгт орших Зүрхэн сүм, Моулин Роуж буюу Улаан Тээрмийг үзэж сонирхоод Люксембургийн Их Вант Улсын нийслэл Люксембург хот руу аялна. Замд ойролцоогоор 3:30 минут зарцуулагдана. Манай аялагчид ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын үнэт өв болсон хуучин хот Вилле Хаутегийн барилга байгууламж, хөшөө дурсгалуудыг үзэж сонирхоно. Дараа нь Их Гүнгийн ордоноор зочилно. Орой нь зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4

Люксембург - Хамбург

Өглөөний цайны дараа, Германы Хамбург хот руу ойролцоогоор 6 цаг явж хүрнэ. Манай аялагчид Плантен Ун Бломен цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж Европын алдарт уран зураачдын бүтээлүүд орших Кунстхалле уран зургийн галлерей үзнэ. Өдрийн хоолний дараа хотын төв талбайгаар зочилж парлементийн ордонг үзнэ. Дараа нь Сент Майкелын сүмийг үзнэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5

Хамбург - Копенхаген

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа манай аялагчид Хамбург хотоос Дани улсын нийслэл Копенхаген хот руу явцгаана. Замд ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. Бид энэ өдөр Кристианбург Ордон, Розенбург Шилтгээн зэргийг үзэж сонирхоно. Оройдоо буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6

Копенхаген - Стокхольм

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа манай аялагчид Дани улсын нийслэл Копенхаген хотоос Шведийн Стокхольм руу усан онгоцоор явцгаана. Замд ойролцоогоор 5 цаг зарцуулагдана. Аян замын алжаалаа тайлан буудалдаа байрлан хэсэг амарна. Шөнийн Стокхольм хотыг үзэх боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7

Стокхольм

Өглөөний цайны дараа Стокхольм хоттой танилцах аяллаа эхэлнэ. Шведийн сүр жавхлант хааны ордонг үзэж сонирхоод өдрийн хоолоо идэцгээнэ. Дараа нь та бүхэндээ Шведийн дундад зууны үеийн музей болох Меделтидс музейг үзэж сонирхуулна. Мөн хотын аяллын автобусаар Стокхольм хоттой танилцана. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8

Стокхольм - Осло

Өглөөний цайны дараа Амьдрахад хамгийн таатай хот гэгддэг Норвег улсын нийслэл Осло хот руу машинаар явна. Осло хотод очоод шөнийн гудамжаар зугаална. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9

Осло

Өглөөний цайны дараа Осло хотын аяллаа эхэлнэ. Осло хот нь хавцалын эрэг дээр баригдсан тун өвөрмөц тогтоцтой хот билээ. Хотын тусгай аяллын автобусаар Осло хотто танилцаад Осло хотын эртний түүхт Фрогн парк руу явцгаана. Фрогн парк нь Осло хот дахь гайхамшигт нийтийн цэцэрлэгт хүрээлэн юм. Өдрийн хоолны дараа орчин үеийн урлагийн гайхалтай музей болох Аструп Фернлигийн музейг үзээд дараа нь Норвегийн үндэсний дуурийн их театрыг үзнэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 10

Осло - УБ

Өглөө эрт Норвегийн ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, Москва хот болон Улаан Үдээр дайран Улаанбаатар хотод газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын хуваарь

2018.02.06-02.15

Газрын зураг

Галерей (1)