Үзэсгэлэнт Хавай арлын аялал

6 шөнө 5 өдөр
Үнэ
3000 $ + виз
Үнэ
3000 $ + виз
398

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

6 шөнө 5 өдөр
2019.01.15 - 2019.01.20
Чингис хаан ОУНОБ
Хонолулу ОУНОБ
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

3000 $ + виз

Чиглэл

Хавай Хонолулу арал

Үнэд багтсан зүйлс

    • Хоёр талын онгоцны тийз
    • Хөтөлбөрт заасан өглөө, өдрийн хоол
    • Зочид буудал
    • Унаа
    • Аяллын хөтөч
    • Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Үнэд багтаагүй зүйлс

  • Визний хураамж (160 ам.доллар)
  • Аяллын даатгал (сайн дурын)
  • Хувийн хэрэглээний зардлууд
Хөтөлбөр

Өдөр 1

УБ – Бээжин – Хонолулу

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөө нисэн, Бээжинд буун, цааш нисэн Хавайн нийслэл Хонолулугийн ОУ нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар газардана. Нислэг МИАТ болон China Eastern авиа компаниар дамжина. Энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна. Оройдоо ойр орчинтойгоо танилцаж далайн эргээр зугаалах боломжтой.

/Өдрийн хоол/

Өдөр 2

Хонолулу

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Оаху арал дээр орших Хонолулу хотын аялал эхэлнэ. Манай аялагчид Хавайн Алмазан толгой хэмээх үзэсгэлэнт сөнөсөн галт уулын тогоон дээр очиж Хонолулу, Вайкики болон Номхон далайг тольдох боломжтой. Өдрийн хоолны дараа Wet'n'Wild усан парк буюу соёл амралтын хүрээлэнд очицгооно. Дараа нь Хонолулу хотын төвөөр зугаалж Хавайн хаан Нэгдүгээр Камехамехагийн ордон, Иолани ордон гэсэн түүхэн дурсгалт газруудтай танилцана. Орой нь зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 3

Хонолулу

Өглөөний цайны дараа алдарт Америкийн тэнгисийн цэргийн бааз Перл Харборын түүхэн дурсгалт төвөөр аялангаа дэлхийн II-р дайнд орж байсан АНУ-ын байлдааны Миссури хөлөг онгоцтой танилцана. Өдрийн хоолондоо үндэсний хэв маяг шингэсэн зоогийг зооглохын зэрэгцээ нутгийн зочломтгой заншил ёсоор цэцгэн эрх зүүж Хавай үндэстний галт бамбар гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүдийг Полинесиан соёл урлагийн төвд үзэх боломжтой. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 4

Хонолулу

Энэхүү өдөр нь чөлөөт өдөр ба өглөөний цайны дараа алжаал ядаргаагаа тайлж далайд сэлж хотын төвөөр зугаалж, Хавайн хамгийн том худалдааны төв болох Ала Моана орж худалдан авалт хийх боломжтой. Өдрийн хоолны дараа Вайкики далайн эргээр зугаална. Далайн эрэг дээр биеэ шарж мөн завин аялал хийнэ. Орой нь буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 5

Хонолулу – Бээжин – УБ

Өглөөний цайны дараа Хонолулугийн Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас нисэн Бээжинд газардан цааш нисэн Улаанбаатар хотод дараа өдөр нь бууна.

Манай аяллыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Аяллын хуваарь

2019.01.15 - 2019.01.20

Газрын зураг

Галерей (9)