1150 ам.доллар + тийз + визний хураамж
УБ-Эрхүү-Москва-Кайр-Хургада-Луксор-Кайр-Москва-Эрхүү-УБ
УБ - Эрхүү - Москва - Кайр
Кайр - Хургада
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Кайр хотын аялал маань эхэлнэ. Кайр хот нь Египетийн нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Арабын ба Африкийн орнууд доторх хамгийн их хүн амтай хот юм. Энэ өдөр аялагчид маань 1902 онд баригдсан Кайр хотын төв музей болох “Египетийн Музей” үзээд Папирусын Институт орж худалдан авалт хийнэ. Дараа нь 6 төрлийн Пирамид болон Сфенкис үзэх болно. Үзвэр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ. Үүний дараа Кайр хотоос Хургада хот руу явцгаана. Замд ойролцоогоор 5 цаг зарцуулагдана. Оройдоо Хургада хот дахь зочид буудалдаа байрлан амарна.
/Өглөөний цай, өдөр, оройн хоол/
Хургада
Хургада -Луксор
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Луксор хот руу явна. Дэлхийн хамгийн том задгай талбайн музей гэж нэрлэгддэг тус хот нь Египетийн эртний өв соёл, түүх дурсгалт байгууламжийг олноор агуулсан хот билээ. Энэ өдөр Карнакс сүм, Хонсугийн Сүм, Амона Рагийн сүм, Хатшенсүт сүм, Луксорын Музей, Хаадын Хөндий буюу эртний Египетийн Фаронуудын булш, бунханг агуулсан Долина Царей, Колосси Мемнон буюу Фароны асар том хөшөө дурсгал зэргийг үзэж сонирхоно. Аялагчид маань оройдоо Луксор хот дахь зочид буудалдаа байрлан амарна.
/Өглөөний цай, өдөр, оройн хоол/
➡️2019.04.05 - 04.11
➡️2019.05.10 - 05.16
➡️2019.06.10 - 06.16