6,900,000 төгрөг
УБ-Санктпетербург-Хельсинки-Стокхолм-Осло-Улаанбаатар
Улаанбаатар - Санктпетербург
Улаанбаатар – Улаан үд – Санктпетербург чиглэлийн Хүннү Эйр авиа компаниар нислэг явагдана. Манай аялагчид буудалдаа байрлаад оройн холоо идсэний дараа шөнийн Санктпетербург хотыг үзнэ. Орой нь буудалдаа амарна.
/Оройн хоол/
Санктпетербург
Өглөөний цайны дараа Санкт-Петербург хоттой танилцах аяллаа ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд хамгийн түрүүнд бүртгэгдсэн Санкт-Петербург хотын шигтгээ болсон Петергоф буюу Петр хааны ордон-цогцолбороос эхлүүлнэ. Цогцолбор эргэн тойрон маш олон тооны цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд 140 гаруй усан оргилуураар чимэглэгдсэн байдаг. Петр хааны ордонг үзсэний дараа Эрмитаж музей үзнэ. Эрмитажийн нийт талбай 183 820м2, архив фондын цуглуулга нь 42 000м2 талбайг эзэлдэг. Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг жилд дунджаар 2,5 сая хүн үздэг байна. Орой нь буудалдаа байрлан амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Санктпетербург - Хельсинки
Өглөөний цайны дараа Санктпетербург хотоос Финланд улсын Хельсинки хот руу галт тэргээр явцгаана. Замд ойролцоогоор 4 цаг 30 минут зарцуулагдана. Балтийн тэнгисийн арал дээр орших Финлянд улсын нийслэл Хельсинк хоттой танилцана. Хельсинк хотын бэлэг тэмдэг болох Сенатын талбайд очно. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Хельсинки
Өглөөний цайны дараа Ортодокс буюу үнэн алдартны сүм Успенский, лютерийн сурталт сүм Каллиог үзээд Хельсинк хотын төв гудамж Маннергеймээр зугаална. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Хельсинки - Стокхолм
Өглөөний цайны дараа манай аялагчид Швед улсын Стокхолм хот руу усан онгоцоор явцгаана. Стокхолм хотод очоод манай аялагчид ‘’Stockholm Quality Outlet’’ орж шоппинг хийнэ. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Стокхолм
Өглөөний цайны дараа Стокгольм хоттой танилцах аяллаа эхэлнэ. 16-р зууны үед баригдсан эзэн хааны Дроттнингхольм ордонг үзэж сонирхсоны дараа Юргордэн арал руу явна. Энэ арал нь үзэсгэлэнт байгаль, цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Юргордэн арал дээр очоод усан онгоцоор тойрон аялах боломжтой. Мөн хотын аяллын автобусаар Стокхолм хоттой танилцана. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Стокхолм - Осло
Өглөөний цайны дараа Амьдрахад хамгийн таатай хот гэгддэг Норвег улсын нийслэл Осло хот руу машинаар явна. Осло хотод очоод шөнийн гудамжаар зугаална. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Осло
Өглөөний цайны дараа Осло хотын аяллаа эхэлнэ. Осло хот нь хавцалын эрэг дээр баригдсан тун өвөрмөц тогтоцтой хот билээ. Хотын тусгай аяллын автобусаар Осло хотто танилцаад Карл-Юханс-Гате худалдааны гудамж, Осло хотыг хамгаалахаар баригдсан Акерсхус цайз, 17-р зууны сүм, соёл урлаг, архитектурын үндэсний музей, III Чарльз хааны ордонг үзээд орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Осло - Москва - Улаан үд - УБ
Өглөө эрт Норвегийн ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, Москва хот болон Улаан Үдээр дайран Улаанбаатар хотод газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Хугацаа товлогдоогүй