Герман - Швейцарь – Итали - Франц 4 улсын 8 хотын аялал

12 өдөр 11 шөнө
Үнэ
7.250.000 төгрөг
Үнэ
7.250.000 төгрөг
2248

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

12 өдөр 11 шөнө
Хугацаа товлогдоогүй
Чингис Хаан ОУНОБуудал
Берлиний ОУ нисэх онгоцны буудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

7.250.000 төгрөг

Чиглэл

УБ-Берлин-Потсдам-Мюнхэн-Люцерн-Милан-Венец-Женев-Парис-УБ

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /2-4 одтой/

    (2) Өглөөний цай, өдрийн хоол

    (3) Унаа, жолооч

    (4) Аяллын хөтөч

    (5) Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

    (6) 2 талын онгоцны тийз

    (7) Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс

 (1) Хувийн хэрэглээний зардлууд

 (2) Визний хураамж (60 евро)

Хөтөлбөр

Өдөр 1

Улаанбаатар - Берлин

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 11:05-аас нисэн, Истанбулд 17:25-д буун, цааш 18:50-д нисэн Берлиний Тегел ОУ нисэх онгоцны буудалд оройн 20:05-д бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина.Манай компани аялагчдыг өөрсдийн аялалын автобусаар тосч авна. Шөнийн Берлин хотыг үзэж сонирхоно. /Оройн хоол багтсан/

Жич : Нислэгүүд бүгд орон нутгийн цагаар

Өдөр 2

Берлин

Өглөөний цайны дараа Берлин хотын захад орших Потсдам хот руу явна. Тус хот нь Берлин хотоос 35 км зайтай ба замд 50 минут орчим зарцуулагдана. Манай аялагчид Потсдам хотын “Sanssouci” ордоныг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно. Тус ордон нь Пруссын эзэнт гүрний хаан байсан Агуу Фредерикийн зуны ордон юм. Өдрийн хоолны дараа Берлин хот руу буцах ба алдарт Бранденбургийн хаалга болон Берлиний Сүмийг (Berliner Dom) үзэж сонирхоно.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 3

Берлин-Мюнхэн

Өглөөний цайны дараа манай Берлин хотоорх аялал үргэлжилнэ. Бид энэ өдөр парламентийн ордон болох Рейхстагийг үзэж сонирхоно. Берлин хотоос Мюнхэн хот руу явах замд өдрийн хоолоо идээд Мюнхэн хотын ойролцоох буудалдаа амарна. Замд ойролцоогоор 5 цаг зарцуулагдана.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 4

Мюнхэн- Füssen

Өглөөний цайны дараа Мюнхэн хотын аялал эхэлнэ. Манай аялагчид 1664 онд баригдсан Баварийн захирагчдийн зуны ордон байсан Nymphenburg Palace-г гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно. Дараа нь Олимпийн цэнгэлдэх болон хөл бөмбөгийн Allianz Arena цэнгэлдэхүүдийг гаднаас нь үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа өмнөд Баварийн Füssen-ийн ойролцоо орших “Neuschwanstein” шилтгээнийг үзэж сонирхохоор явна. Замд ойролцоогоор 1 цаг 30 мин зарцуулагдана. Тус шилтгээн нь Баварийн хаан 2-р Людвегийн гэр бөгөөд тэрээр уг шилтгээнд насан эцэслэтлээ буюу 1886 он хүртэл амьдарч байжээ. Өдгөө уг шилтгээн нь жуулчдын зорин очдог газрын нэг болсон бөгөөд жилд 1.3 сая жуулчдыг хүлээн авдаг байна. Манай аялагчид тус шилтгээнийг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно. Оройдоо тус шилтгээнээс холгүй зочид буудалдаа амарна

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 5

Мюнхэн -Люцерн

Өглөөний цайны дараа манай аялагчид Швейцарийн Люцерн хот руу аялна. Замд ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. Тус хот нь дундад зууны үеийн архитектурын уран нарийн хийц бүхий барилга байгууламжаараа алдартай. Манай аялагчид Люцерн хотын Хуучин Хотын Дүүргээр зугаална. Дараа нь 14-р зуунд баригдсан Швейцарийн түүхийг өгүүлэх Чапел гүүрэн дээр очно. Өдрийн хоолны дараа чөлөөт аялал хийж болох ба Швейцарийн алдартай цаг, шоколад, сувинерь зэрэг худалдан авалт шоппинг хийнэ. Орой нь Швейцарь дахь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 6

Люцерн - Милан

Өглөөний цайны дараа манай аялагчид Италийн Милан хот руу ойролцоогоор 3 цаг явахдаа алдарт Готтардийн 17км үргэлжлэх тунелээр дамжин явна. Манай аялагчид Милан хотын төвд байрлах Дуомо сүмийг гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно. Дуомо сүм нь 1386 оноос эхлээд зургаан зууны турш баригджээ. Сүмийн өндөр нь 108 метр бөгөөд 158 метр талбаг эзлэн оршино. Мөн Викториа Имануэлийн галлерей доторх Италийн төв цэг гэгдэх гутлын өсгийгөөрөө гурван удаа эргэхэд хүсэл биелдэг цэг дээр очиж сонирхоно. Энэхүү галлерей дотор LV, Gucci, Armani гэх мэт бренд дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. Өдрийн хоолоо Инсубриа Итали хоолны ресторанд иднэ. Орой нь Милан хот дахь зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 7

Милан-Венец

Өглөөний цайны дараа манай аялагчид Милан болон Венец хотын дунд орших Франкиорта аутлет цогцолбор орж шоппинг хийнэ. Энэхүү цогцолборт өдрийн хоолоо идэх ба манай аяллын гол шоппинг хийх боломжтой өдөр нь энэ юм. Оройдоо Венец хотын ойролцоо орших Тревисо хот дахь зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 8

Венец-Аоста

Өглөөний цайны дараа Венец хотын аялал эхэлнэ. Энэ өдөр бид Гэгээн Маркогийн талбай, Риалто гүүр зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолоо Венецийн Сан Марко талбай орчимд Итали ресторанд иднэ. Дараа нь Венецийн усан гудамжаар завин аялал хийнэ. Энэ өдөр Италийн Аоста хотод очиж хононо. Аоста хот нь Альпийн нурууны бэлд орших үзэсгэлэнт байгальтай Франц Италийн хилийн хот юм.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 9

Аоста - Мон -Блан - Женев

Өглөөний цайны дараа манай аялагчид Европийн ноён оргил Мон Блан уул руу ойролцоогоор 1 цаг явж хүрнэ. 4808 метр өндөрт дүүжин лифтээр гарах нь энэ аяллын оргил хэсэг юм. Тавцан дээр гарсны дараа оргилуун дарс буудуулан дурсгалын зураг татуулна. Өдрийн хоолоо Францийн Шамоникс хот орчимд иднэ. Дараа нь Женев хот руу 80 км буюу 1 цаг явж хүрнэ. Энэ оройдоо Европын хамгийн өндөрт цацардаг Jet d’Eau усан оргилуур болон Женевийн алдарт цэцгэн цагийг үзэж сонирхох боломжтой. Мөн НҮБ-ийн гудамж, алдарт “Эвдэрхий Сандал” зэргийг үзэж сонирхоно. Оройдоо Женев хотын ойролцоо зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 10

Женев-Парис

Өглөөний цайны дараа Францын нийслэл Парис хот руу 5 цаг явж хүрнэ. Өдрийн хоолоо замд иднэ. Парис хот нь Сейна мөрний эрэг дээр оршдог, Франц улсын нийслэл хот юм. Парис нь дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Буудалдаа байрлан хэсэг амарсаны дараа, Парисын дарь эхийн сүм, Ялалтын хаалга зэргийг үзээд оройдоо Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфеллийн цамхагийг шөнө хэрхэн гэрэлтдэгийг үзэж сонирхоно. Мөн Моулин Роуж буюу Улаан Тээрмийг гадна талаас нь үзнэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 11

Парис

Өглөөний цайны дараа манай Парис хотын аялал үргэлжилнэ. Манай аялагчид Эйфеллийн цамхагийн хамгийн дээд давхар буюу 3 давхарт 286 метрт гарна. Дараа нь Парис хотын дундуур урсах Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Өдрийн хоолны дараа алдарт Луврын музейг үзэж сонирхоно. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Манай аяллыг сонгосонд баярлалаа.

/Өглөөний цай, өдрийн хоол багтсан/

Өдөр 12

Парис-УБ

Өглөө эрт Парисын Шарл Дэ Гол ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, өглөөний 11:05-ын нислэгээр ниснэ. Истанбулд 15:40-д буун, цааш УБ руу 19:10-д нисэн, УБ-д 5/1-ний өглөөний 10:05-д газардана.

Жич : Нислэгүүд бүгд орон нутгийн цагаар

Аяллын хуваарь

Хугацаа товлогдоогүй

Газрын зураг

Галерей (13)