Франц, Швед, Финланд, Норвеги улсын аялал

10 өдөр 9 шөнө
Үнэ
2500 Евро
Үнэ
2500 Евро
2202

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

10 өдөр 9 шөнө
Хугацаа товлогдоогүй
Чингис Хаан ОУНОБуудал
Туркийн Ататурк ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

2500 Евро

Чиглэл

Улаанбаатар - Парис - Стокхолм - Хельсинки - Стокхолм - Осло - Улаанбаатар

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /2-4 одтой/

    (2) Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/

    (3) Унаа, жолооч

    (4) Аяллын хөтөч

    (5) Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

    (6) 2 талын онгоцны тийз

    (7) Аяллын даатгал

    (8) Визийн хураамж (60 евро)

Үнэд багтаагүй зүйлс

(1) Аяллын хөтөлбөрт заагдаагүй хоол, ундаа, согтууруулах ундаа

(2) Аяллын хөтөлбөрт заагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээ

(3) Хувийн хэрэглээний зардлууд

Хөтөлбөр

Өдөр 1

УБ – Парис

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 11:30-аас нисэн, Истанбулд 18:15-д буун, цааш 20:15-д нисэн Парисын Шахлю Дэ Гол (Charles De Gaulle) ОУ нисэх онгоцны буудалд оройн 22:05-д бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина. Энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.

/Өдрийн хоол/

Өдөр 2

Франц
/Парис/

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Парис хотын аялал эхэлнэ. Парис хот нь Сейна мөрний эрэг дээр оршдог, Франц улсын нийслэл хот юм. Парис нь дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхон, Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Манай аялагчид Парис хотын ойролцоо амралтын газар байрлана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3

Франц
/Парис/

Өглөөний цайны дараа манай аялагчид Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфелийн цамхгийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа бид Gallery Lafayette Их Дэлгүүрээр зочилж, худалдан авалт хийх боломжтой. Орой нь шөнийн Парис хотыг сонирхоно. Буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4

Франц - Швед
/Парис -Стокхолм/

Өглөөний цайны дараа Стокгольм хоттой танилцах аяллаа эхэлнэ. 16-р зууны үед баригдсан эзэн хааны Дроттнингхольм ордонг үзэж сонирхсоны дараа Юргордэн арал руу явна. Энэ арал нь үзэсгэлэнт байгаль, цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай. Юргордэн арал дээр очоод Ваза музейг үзэн, усан онгоцоор тойрон аялах боломжтой. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5

Швед - Финланд
/Стокхолм  - Хельсинки/

Өглөөний цайны дараа манай аялагчид ‘’Stockholm Quality Outlet’’ орж шоппинг хийнэ. Өдрийн хоолоо идсэний дараа Финландын Хельсинки хот руу усан онгоцоор явна. 16:30д хөдлөөд дараа өдрийнхөө 10:10д Хельсинкид очно.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6

Финланд
/Хельсинки/

Өглөөний цайны дараа Балтийн тэнгисийн арал дээр орших Финлянд улсын нийслэл Хельсинк хоттой танилцана. Хельсинк хотын бэлэг тэмдэг болох Сенатын талбай, Ортодокс буюу үнэн алдартны сүм Успенский, лютерийн сурталт сүм Каллиог үзээд Хельсинк хотын төв гудамж Маннергеймээр зугаална. Үүний дараа Суоменлинна гэх жижиг арал руу усан онгоцоор 15 минут явж хүрнэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7

Финланд - Швед
/Хельсинки - Стокхолм/

Өглөөний цайны дараа манай аялагчид Stockmann их дэлгүүр орж шоппинг хийнэ. Өдрийн хоолны дараа Стокхолм буцах усан онгоцны боомт руу явцгаана. Усан онгоц 17:30д хөдлөөд дараа өдрийнхөө 10:00 цагт Стокхолмд очно. /Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8

Швед - Норвег
/Стокхолм - Осло/

Өглөөний цайны дараа Амьдрахад хамгийн таатай хот гэгддэг Норвег улсын нийслэл Осло хот руу явна. Осло хотод очоод шөнийн гудамжаар зугаална. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9

Норвег
/Осло/

Өглөөний цайны дараа Осло хотын аяллаа эхэлнэ. Осло хот нь хавцалын эрэг дээр баригдсан тун өвөрмөц тогтоцтой хот билээ. Карл-Юханс-Гате худалдааны гудамж, Осло хотыг хамгаалахаар баригдсан Акерсхус цайз, 17-р зууны сүм, соёл урлаг, архитектурын үндэсний музей, III Чарльз хааны ордон, Густав Вигеланд уран барималчын ганцаараа бүтээсэн 200 гаруй хөшөөтэй Вигеланд цэцэрлэг, МЭ VII-X зууны үед Скандиновын хойгт оршин тогтнож байсан, одоогийн Дани, Швед, Норвеги зэрэг скандиновын хойгийн улсуудын өвөг дээдэс Викинг музей үзээд орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 10

Норвег - УБ

Өглөө эрт Норвегийн ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, өглөөний нислэгээр ниснэ. Истанбулд буун, цааш УБ руу ниснэ. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Аяллын хуваарь

Хугацаа товлогдоогүй

Газрын зураг

Галерей (14)