Эрхүү, Москва, Санкт-Петербургийн аялал

5 шөнө, 6 өдөр
Үнэ
3.900.000 төгрөг
Үнэ
3.900.000 төгрөг
2564

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

5 шөнө, 6 өдөр
Сар бүр
Чингис Хаан ОУНОБуудал
Эрхүү ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

3.900.000 төгрөг

Чиглэл

Улаанбаатар – Эрхүү – Москва – Санкт-Петербург – Эрхүү – Улаанбаатар

Үнэд багтсан зүйлс

    • Зочид буудал /2-4 одтой/
    • Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/
    • Унаа, жолооч
    • Аяллын хөтөч
    • Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
    • 2 талын онгоцны тийз
    • Аяллын даатгал

Үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй хоол, ундаа, согтууруулах ундаа
  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардлууд
Хөтөлбөр

Өдөр 1

Улаанбаатар – Эрхүү

Манай аялагчид Аэро Монголиа авиа компаны нислэгээр Улаанбаатар хотоос өглөөний 05:30д нисээд Эрхүү  хотод 07:00д газардана. Хөтөч тосон авч манай аялагчид буудалдаа байрлана. Ингээд Эрхүү хоттой танилцах аялал эхэлнэ. Эрхүүгийн шинжлэх ухааны төвийн харьяа “Байкальский” музей үзэж сонирхоод өдрийн хоолондоо Орос үндэсний хоол иднэ. Дараа нь Эрхүү хотын төв болох Ленины талбай, Карл-Марксын талбай, Ялалтын талбайг үзээд шөнийн Эрхүү хоттой танилцана. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 2

Эрхүү – Москва

Өглөөний цайгаа уусны дараа Москва хот руу ниснэ. Нислэг S7 Эйрлайнс компаниар явагдана. Ийнхүү манай аялагчид Москва хоттой танилцана. Москва хотын чимэг болсон алдарт Кремлыг үзээд Красная площадь буюу Улаан талбайгаар зочилж, Ленины бунханг үзнэ. Өдрийн хоолны дараа чөлөөт аялал хийж, орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 3

Москва

Өглөөний цайгаа уусны дараа манай аялагчид “Гум” их дэлгүүрээр шоппинг хийгээд Александровийн цэцэрлэг, Василий Блажены сүм зэрэг хотын гол дурсгалт газраар явган аялал хийнэ. Өдрийн хоолны дараа Кремлийн алдарт Алмазны санг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 4

Москва – Санкт-Петербург

Өглөөний цайны дараа Москва хотоос Санкт-Петербург хот руу ниснэ. Санкт-Петербург хоттой танилцах аяллаа ОХУ-аас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд хамгийн түрүүнд бүртгэгдсэн Санкт-Петербург хотын шигтгээ болсон Петергоф буюу Петр хааны ордон-цогцолбороос эхлүүлнэ. Цогцолбор эргэн тойрон маш олон тооны цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд 140 гаруй усан оргилуураар чимэглэгдсэн байдаг. Петергоф хааны ордонг үзсэний дараа алдарт Дворцовын гүүр, цагаан шөнө үзэж сонирхоно. Орой нь буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 5

Санкт-Петербург

Өглөөний цайны дараа Невскийн проспект буюу Санкт Петербург хотын төвөөр зугаалж шоппинг хийнэ. Дараа нь Эрмитаж музей үзнэ. Эрмитажийн нийт талбай 183 820м2, архив фондын цуглуулга нь 42 000м2 талбайг эзэлдэг. Дэлхийд дээгүүрт ордог энэхүү музейг жилд дунджаар 2,5 сая хүн үздэг байна. Орой нь буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 6 Санкт-петербург – Эрхүү – УБ

Өглөөний цайны дараа Санктпетербург хотоос Эрхүү хотоор дайран Улаанбаатар хотруу ниснэ. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

/Өглөөний цай/

Аяллын хуваарь

Сар бүр

Газрын зураг

Галерей (31)