6.900.000 + визний хураамж
Франц /Бордо/, Андорра, Испани /Барселон, Мадрид/, Португал /Лисбон/
Улаанбаатар - Бордо
Энэ өдөр манай аялагчид УБ-Истанбул-Бордо чиглэлээр нисэн, тухайн өдрийн оройн орон нутгийн цагаар 22 цагийн орчимд Франц улсын Бордо хотод бууна. Буудалдаа байрлан, амарна.
Бордо
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Бордо хотын аялал эхэлнэ. Бордо хот нь Франц улсын гуравдахь том хот юм. Бордо хот нь усан үзмийн сайн чанарын дарс үйлдвэрлэдгээрээ олон улсад алдартай бөгөөд “Дарсны Хот” гэж нэрлэгддэг. Манай аялагчид тус хотын алдарт “Cité du Vin” буюу “Дарсны хот” музейг үзэж сонирхоно. Франц өдрийн хоол идсэний дараа хотын аялалын автобусаар хотын бүх алдартай газруудаар аялна. Оройдоо Бордо хот дахь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Бордо -Лордын Рашаан
Өглөөний цайны дараа манай аялагчид Франц даяар алдартай Лордын Рашаан руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Зам зуураа өдрийн хоол идэх ба байгалийн үзэсгэлэнт газруудад түр зогсон, зураг авах боломжтой. Лордын Рашаан бүхий цогцолборыг гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно. Оройдоо Лордын Рашаан орчимд буудалд хононо.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Лордын Рашаан -Андорра
Өглөөний цайны дараа бид Андорра худалдааны хот улс руу аялна. Замд ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. Андоррын Вант Улс нь Өрнөд Европт Франц Испани хоёроор хүрээлүүлж Пиренейн ууланд оршдог улс юм. Манай аялагчид хотын явган аялал хийж, татваргүй барааны худалдан авалт хийх боломжтой. Vallnord cable car-д суун Франц болон Андорра улсыг өндрөөс тольдон харах боломжтой. Орой нь Андорра хот дахь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Андорра -Барселон
Өглөөний цайны дараа, Испани улсын Барселон хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Барселон хот нь Испани улсын Каталонын нийслэл бөгөөд Хөлбөмбөгийн «Барселона», «Эспаньол», сагсан бөмбөгийн «Барселона» зэрэг багууд нь хотынхоо нэрийг өндөрт өргөж явдаг. Манай аялагчид хотын алдарт Саграда Фамилия сүмийг гадна болон дотор талаас нь үзэж сонирхоно. Мөн ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд багтсан Модернист Гуэлл паркыг үзэж сонирхоно. Орой нь Барселон хот дахь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Барселон
Өглөөний цайны дараа манай Барселон хотоорх аялал үргэлжилнэ. Энэ өдөр бид хөлбөмбөгийн алдарт Барса багийн “Кэмп Ноу” цэнгэлдэх хүрээлэнд очиж, гадна талаас нь зургаа авхуулна. Мөн Каталоны талбай буюу Барселон хотын төв талбайд очиж сонирхоно. 19-р зууны үед баригдсан энэхүү талбай Барселоны хуучин хотод оршдог. Хотын маш чухал онцгой өргөн чөлөө, гудамжууд тус талбайн орчимд байдаг гэдгээрээ онцлог. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Барселон - Мадрид
Өглөөний цайны дараа манай аялагчид Испани улсын нийслэл Мадрид хот руу 6 цаг орчим явна. Замдаа өдрийн хоолоо иднэ. Мадрид дахь буудалдаа байрласны дараа Мадридын Хааны Ордоныг гадна ба дотор талаас нь үзэж сонирхоно. Оройдоо буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Мадрид -Лисбон
Өглөөний цайны дараа манай Мадрид хотоорх аялал үргэлжилнэ. Мадрид хотын аялалын автобусаар хотын алдартай газруудыг үзэж сонирхоно. Испани маягийн өдрийн хоол идсэний дараа Португалийн нийслэл Лисбон хот руу оройдоо 6 цаг орчим явж хүрнэ. Буудалдаа байрлан амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа манай Португал улсын нийслэл Лисбон хотоорх аялал эхэлнэ. Энэ өдөр бид Lisbon Oceanarium буюу Европт хамгийн томд ордог аквариумыг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа алдарт Belem Tower-ийг үзэж сонирхоно. Оройдоо Лисбон хотын төвөөр явган аялал хийнэ. Шоппинг хийх боломжтой.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
✅2019.09.20-09.30