Франц, Швейцарь, Итали, Ватикан, Монако

12 өдөр 11 шөнө
Үнэ
2550 евро
Үнэ
2550 евро

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

Нийт 12 өдөр 16 цаг
Хугацаа товлогдоогүй
Чингис Хаан ОУНОБуудал
Парисын Charles De Gaulle ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

2550 евро

Чиглэл

Франц, Швейцарь, Итали, Ватикан, Монако

Үнэд багтсан зүйлс

    • 2 талын онгоцны тийз
    • Хөтөч /монгол хэлтэй/
    • Зочид буудал  /2-4 одтой/
    • Унаа
    • Гэнэтийн ослын даатгал
    • Хөтөлбөрт заасан өглөөний цай, өдрийн хоол
    • Үзвэр үйлчилгээ

Үнэд багтаагүй зүйлс

  • Визний хураамж
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, үйлчилгээ, хоол болон аялагчдын хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөр

Өдөр 1 УБ-Парис

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 08:10 цагт нисэн, Парисын Charles De Gaulle ОУ нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар оройн 18 : 05-д бууна.Хил гаалиар нэвтэрсний дараа, зочид буудалдаа очин амарч, аян замын алжаалаа тайлна.

/Өдрийн хоол/

Өдөр 2 Парис

Өглөөний цайны дараа Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфеллийн цамхаг, Ялалтын хаалга, Моүлин Роүж кабарет театр зэргийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Сейна мөрнөөр усан онгоцоор аялна. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3 Парис

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа өнө эртний түүхт Луврын музейг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа алдарт Парисын дарь эхийн сүмд очин, дурсгалын зураг татуулна. Мөн Gallery La Fayette худалдааны төвд шоппинг хийнэ. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4 Парис-Женев

Өглөөний цайны дараа бид Швейцарь улсын Женев хот руу явна.Замд ойролцоогоор 5 цаг зарцуулагдана. Энэ өдөр бид Женевийн алдарт цэцгэн цаг, Jet d’Eau усан оргилуурыг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5 Женев-Мон Блан-Милан

Өглөөний цайны дараа, Chamonix Mont Blanc оргил руу явна. Замд ойролцоогоор 1 цаг зарцуулагдана. Милан хотын төвд Дуомо сүмийг үзэн, хотын захад байрлах Outlet Village-д худалдан авалт хийнэ.Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6 Милан-Венец

Өглөөний цайны дараа Милан-с Венец руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Өдрийн хоолны дараа Гондола завин аялал хийн, Гэгээн Маркогийн талбайг үзэж сонирхоно. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7 Венец-Ром

Өглөөний цайны дараа Венецээс Ром хот руу ойролцоогоор 5 цаг явж хүрнэ. Хотын аялал хийнэ.Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8 Ром-Ватикан

Өглөөний цайны дараа бидний Ром хотоорх аялал эхэлнэ. Энэ өдөр бидэнд Итали хэлтэй аялалын хөтөч үйлчлэх бөгөөд алдарт Колизей стадион, Ватиканы Вант улстай танилцана. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9 Ром-Писа-Монако

Өглөөний цайны дараа Писа хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Писагийн налуу цамхаг үзэн, бэлэг дурсгалын зүйлс худалдан авна. Өдрийн хоолны дараа Монакогийн Вант улсын нийслэл Монте-Карло хот руу явна. Орой нь буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 10 Монако-Марсель

Өглөөний цайны Монакогийн Вант улсын нийслэл Монте-Карло хот дахь  казинод тоглон, шоппинг хийнэ.Орой нь далайн эргийн Марсель хот руу ойролцоогоор 2 цаг явж хүрнэ. Буудалдаа амрана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 11 Марсель

Өглөөний цайны дараа Марсель хотын билгэдэд болсон Иф цайз руу усан онгоцоор аялна. Энэ өдөр бид Нотер Дамын сүм үзэж, Plan de Campagne Shopping Center-ээр шоппинг хийнэ. Орой нь манай аялалын хаалтын үйл ажиллагаа Nomads буфет ресторанд болно. Буудалдаа амран, буцах бэлтгэлээ базаана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 12 Марсель-УБ

Өглөөний 09 : 45- ийн нислэгээр Улаанбаатар хотыг зорин, Улаанбаатар хотод орон нутгийн цагаар өглөөний 07 : 00 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

/Өглөөний цай/

Аяллын хуваарь

Хугацаа товлогдоогүй

Газрын зураг

Галерей (117)