Шенгений орны визэнд ороход бүрдүүлэх материал

Уриа:
Таны мэлмийд Дэлхийг нээнэ

1) Хүчинтэй Паспорт :

  • Мэдүүлж буй визний дуусах хугацаанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд хүчинтэй байх,
  • дор хаяж чөлөөтэй хуудас 2-той байх
  • олгосноос хойш 10 жилээс ихгүй хугацаа өнгөрсөн байх

2) Бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөж, гарын үсэг зурсан Шенгений визний мэдүүлгийн маягт /виз мэдүүлэгч тус бүр/

3) Шаардлага хангасан цээж зураг /цайвар дэвсгэртэй, ойрын үед авахуулсан, 3,5 см Х 4,5 см-ийн харьцаатай, эгц урдаас харсан байрлалтай, 2 чих ил гарсан гм. Нүүрний хэмжээ нийт зургийн 70-80%-ийг эзэлсэн байх ёстой/

4) Төрсний гэрчилгээ (эх хувь, хуулбар)

5) Өмнөх паспортууд (эх хувь + хувийн мэдээлэл агуулсан нүүр хэсэг, сунгалттай болон визтэй хуудаснуудын хуулбар) (хэрэв үрэгдүүлсэн, эсвэл өмнө нь паспорт авч байгаагүй бол Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас лавлагаа авчрах)

6) Гэр бүлийн байдлын харуулсан иргэний бичиг баримт (гэрлэлтийн баталгаа – эх хувь, хуулбар)

7) Дор хаяж 6 сарын хугацаагаар ашигласан банкны дансны хуулга (эх хувь), эсвэл хадгаламжийн дэвтэр (эх хувь, хуулбар)

8) Ажил байдлын тодорхойлолт

ХЭРВЭЭ ТА АЛБАН ГАЗРЫН АЖИЛТАН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛ:

Ажилласан жил, цалингийн хэмжээг тусгасан ажил олгогчийн тодорхойлолт, амралт буюу чөлөө олгосон зөвшөөрөл (эх хувь)

ХЭРВЭЭ ТА ХУВИАРАА ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ БОЛ:

Байгууллагын гэрчилгээ (эх хувь, хуулбар.), эрхэлж буй үйл ажиллагаатай холбоотой баримт

Байгууллагын дансны хуулга (эх хувь, хуулбар).

ХЭРВЭЭ ТА ОЮУТАН, СУРАГЧ БОЛ:

Сургуулийн тодорхойлолт (эх хувь).

ХЭРВЭЭ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХЭД БОЛ:

Нотариатаар гарын үсгийн баталгаа хийлгэсэн эцэг эхийн зөвшөөрөл (эцэг, эх тус тусдаа) - (эх хувь).

 

Шенгений визний мэдүүлэг татаж авах