Истанбул, Анталъя, Памуккале аялал

7 өдөр 6 шөнө
Үнэ
2.100.000 + тийз
Үнэ
2.100.000 + тийз
3343

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

7 өдөр 6 шөнө
➡️2019.09.21-09.27➡️2019.10.05-10.11➡️2019.10.26-11.01➡️2019.11.05-11.11➡️2019.11.23-11.29➡️2019.12.05-12.11➡️2019.12.28-01.03➡️2020.01.07-01.13➡️2020.01.25-01.31➡️2020.02.04-02.10➡️2020.02.22-02.28➡️2020.03.03-03.09➡️2020.03.26-04.01➡️2020.04.04-04.10➡️2020.04.25-05.01➡️2020.05.05-05.11➡️2020.05.26-06.01
Чингис Хаан ОУНОБуудал
Туркийн Ататурк ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

2.100.000 + тийз

Чиглэл

Истанбул, Анталъя, Памуккале

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /4-5 одтой/

    (2) Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

    (3) Унаа, жолооч

    (4) Аяллын хөтөч

    (5) Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Үнэд багтаагүй зүйлс

(1) 2 талын онгоцны тийз

Онгоцны тийз тухайн үеийн ханшнаас шалтгаалан $850-$1200 дотор багтана.

Хөтөлбөр

Өдөр 1 Улаанбаатар - Истанбул - Анталъя

Аялагчид маань Ататурк нисэх онгоцны буудалд 18:00-д бууна. Та бүхнийг манай хөтөч тосон авч орон нутгийн онгоцны буудлаас Анталъя хот руу хамт ниснэ. Анталъя хот нь газар дундын тэнгисийн хот бөгөөд та бүхнийг тэнгисийн эргийн 5 одтой тохилог зочид буудалд байршуулна. Оройн хоолоо зочид буудалдаа зооглоод амарцгаана.

Өдөр 2 Анталъя

Энэ өдөр та бүхэн зочид буудалтайгаа танилцан далайн эргээр алхаж, усан бассейн, турк саунд орж аян замынхаа алжаалыг тайлж амарцгаана. Та бүхний буудаллах 5 одтой зочид буудал нь all inclusive буюу бүх зүйл багтсан гэсэн зарчимтай юм. Тиймээс өглөө өдөр оройн хоолоо буудалдаа буфет маягаар сонгож идэн дуртай зүйлээ хүссэнээрээ уух боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа амьд хөгжим, турк бүжиг эсвэл ямар нэг урлагийн тоглолт үзэх болно.

Өдөр 3 Анталъя - Памуккале

Өглөөний цайны дараа буудлаас гарах бэлтгэлээ хийн өрөөгөө хүлээлгэж өгөөд өдрийн хоолны дараа Памуккале хот руу хөдлөхөөр биднийг унаа ирж авна. Ойролцоогоор 4 цаг орчим явснаар Памуккалед ирнэ. Энд 4 одтой зочид буудалд байрлаж оройн хоолоо буудалдаа иднэ. Энэ хот нь халуун рашаанаараа алдартай хот юм. Тиймээс та бүхэн оройн хоолны дараа зочид буудлынхаа халуун рашаантай бассейнд орж алжаалаа тайлж болно.

Өдөр 4 Памуккале - Истанбул

Энэ өдөр Памуккале хотын аялал үргэлжилнэ. Өглөөний цайгаа эртлэн уусны дараа цасан цагаан өнгөтэй уулын эрдэст усаар дүүргэгдсэн хагас бөөрөнхий бассейнаар зочлон зургаа татуулцгаана. Мөн эртний Hierapolis хотын балгас болон Аполлон сүм, эртний театр, Ромын Клеопатро хатанд зориулж тусгайлан барьсан халуун усанд орж сэлэх боломжтой. Өдрийн хоолны дараа Истанбул хот руу нисэхээр онгоцны буудал руу явцгаана. Оройн хоолоо Истанбулд байрлах зочид буудлынхаа ойролцоох ресторанд идээд буудалдаа амарцгаана.

Өдөр 5 Истанбул

Истанбул хотын эхний өдрийн аялал маань Султан Ахмедийн сүмээс эхэлнэ. Үүний дараа Бизантын их гүрний үед цэвэр усны нөөцөө хадгалдаг байсан өвөрмөц хийцтэй газар доорх усан санг үзэж сонирхоно. Дараа нь жуулчдын очих дуртай Гранд Базаар буюу 500 гаруй жилийн түүхтэй эртний захаар зочилж худалдан авалт хийх болно. Өдрийн хоолны дараа та бүхэн алт мөнгөний зах, савхи нэхийний захаар худалдан авалт хийх боломжтой. Оройн хоолоо ресторанд идээд зочид буудалдаа очиж амарна.

Өдөр 6 Истанбул

Өглөөний цайны дараа Миниатурк буюу Турк улсад үзэх ёстой түүхэн газруудын жижгэрүүлсэн хувилбарыг харуулсан макетуудын сонирхолтой газрыг очиж үзнэ. Түүний дараа Ази Европыг холбосон Босфорусын хоолойгоор усан онгоцоор аялна. Энэ аялал нь 1 цаг 30 минут үргэлжлэх ба та Истанбул хотын Ази Европ талыг нэг дор харах боломжтой. Өдрийн хоолны дараа том худалдааны төвөөр орж худалдан авалт хийцгээнэ. Оройн хоолоо тэндээ идсэний дараа зочид буудалдаа очиж амарна.

Өдөр 7 Истанбул - Улаанбаатар

Өглөөний цайны дараа ачаа тээшээ янзлаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Өдрийн 1 цаг хүртэл чөлөөт цаг гарна. Өдрийн хоолоо идсэний дараа онгоцны буудал руу явцгаана.
Аяллын хуваарь

➡️2019.09.21-09.27
➡️2019.10.05-10.11
➡️2019.10.26-11.01
➡️2019.11.05-11.11
➡️2019.11.23-11.29
➡️2019.12.05-12.11
➡️2019.12.28-01.03
➡️2020.01.07-01.13
➡️2020.01.25-01.31
➡️2020.02.04-02.10
➡️2020.02.22-02.28
➡️2020.03.03-03.09
➡️2020.03.26-04.01
➡️2020.04.04-04.10
➡️2020.04.25-05.01
➡️2020.05.05-05.11
➡️2020.05.26-06.01

Газрын зураг

Галерей (19)