2580 евро
Парис-Аннеси-Женев-Лузанн-Вевей-Монтхо-Лейкербад-Маттерхорн-Милан-Венец
Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 11:30-аас нисэн, Истанбулд 18:15-д буун, цааш 20:15-д нисэн Парисын Шахлю Дэ Гол (Charles De Gaulle) ОУ нисэх онгоцны буудалд оройн 22:05-д бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина.Манай компани аялагчдыг өөрсдийн аялалын автобусаар тосч авна. Энэ өдөр аян замын алжаалаа тайлж буудалдаа амарна.
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа Парис хотын аялал эхэлнэ. Парис хот нь Сейна мөрний эрэг дээр оршдог, Франц улсын нийслэл хот юм. Парис нь дэлхийн бизнес, соёл урлаг, загварын томоохон төвүүдийн нэг юм. Манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхон, өдрийн хоол Парис хотноо Франц хоол иднэ.
Өглөөний цайны дараа манай аялагчид Парис хотын билэг тэмдэг болсон алдарт Эйфеллийн цамхагийг үзэж сонирхон, Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Өдрийн хоолны дараа бид Францын Аннеси хот руу ойролцоогоор 4 цагийн аялал хийнэ. Орой нь буудалдаа амарна.
Өглөөний цайгаа уусаны дараа бид Аннеси хотын төвөөр явган аялал хийн хоттой танилцана. Швейцарийн Женев хот руу ойролцоогоор 50 мин явж хүрнэ. Женев хотын аялал цэцгэн цаг, усан ориглуур, НҮБ-ийн гудамж дахь эвдэрхий сандал дээр зураг даруулна. Түүний дараагаар өдрийн хоол идэж бэлэг дурсгалын дэлгүүр орж шоппинг хийнэ. Дараа нь Женев хотоос Лузанн хот руу явна (50 км). Оройдоо чөлөөт цаг гарна. Буудалдаа амарна.
Өглөөний цайгаа уугаад Лузанн хот дахь Олимпийн музей үзнэ. Дараа нь Лузанн хотоос Вевей хот руу явна (18,5 км). Вевей хотын Чарли Чаплины музей үзэж өдрийн хоолоо Вевей хотод иднэ. Вевей хотоос гарч Монтхо руу явна(7 км). Монтход бид Фредди Меркуригийн хөшөөг үзэж хоттой танилцах аялал хийнэ. Түүний дараагаар Лейкербад хот руу явна(103 км). Орой нь буудалдаа амарна.
Энэ өдөр Швейцарийн Лейкербад уулын үзэсгэлэнт байгальтай газар халуун рашаанд орон аян замын алжаалаа тайлж бүтэн өдөр амарна. Өглөөний цай болон өдрийн хоолтой. Оройдоо буудалдаа амарна.
Өглөөний цайгаа уугаад бид бүхэн Швейцарийн Альпын нурууны нэгэн оргил болох 4478м өндөртэй Маттерхорн руу ойролцоогоор 62км үзэсгэлэнт уулсын дундуур явж хүрнэ. Маттерхорн оргил руу гарж, өдрийн хоолоо уулын бэлд орших Зерматт тосгонд иднэ. Өдрийн хоолны дараа Италийн Милан хот руу явна(229км). Орой нь Милан хотын ойролцоох Outlet Village-д шоппинг хийнэ.
Өглөөний цайны дараа хотын төвд байрлах Дуомо сүмийг гадна болон дотор талаас нь үзэж сонирхон хотын төвийн аялал хийнэ. Дараа нь Милан хотоос Венец хот руу явна(269 км). Өдрийн хоолоо Венец хотод иднэ. Өдрийн хоолны дараа Венецийн усан каналаар моторт завин аялал хийнэ. Мөн Гэгээн Маркийн талбайд очиж зураг даруулна. Орой нь буудалдаа амарна.
Өглөө эрт Венецийн ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, өглөөний 9:25-ын нислэгээр ниснэ. Истанбулд 12:50-д буун, цааш УБ руу 19:10-д нисэн, УБ-д өглөөний 11:05-д газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Манай аялалыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.