Сан Франциско-Бэйкерсфиэлд-Лас Вегас-Гранд Канион-Хүүвэр Дамм-Лос-Анжелес

9 өдөр 8 шөнө
Үнэ
4000 $ + виз
Үнэ
4000 $ + виз

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

  • Би 2017 он гарах үеийн шинэ жилийн аялалд хамрагдсан. Аялалын хоол, буудал, үзвэр бүгд таалагдсан. Биднийг аялахад он гарах цаг таарч, Лас Вегаст хэзээ ч мартагдахааргүй он гаргасан. Евро Трэвел компаны хамт олонд амжилт хүсэж байна.

    Д.Мөнхзул
  • Аялал сайхан байлаа. Лас Вегас хот дахь Treasure Island зочид буудал маш тухтай байсан. Мөн Гранд Канион хавцлын нисдэг тэрэгний аялал гайхамшигтай байлаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 2017 оны 7 сар.

    Д.Оюунбилэг
9 өдөр 8 шөнө
➡️2019.02.15 - 02.24 ➡️2019.03.15 - 03.24 ​​​➡️2019.04.15 - 04.24
Чингис Хаан ОУНБуудал
Сан Франциско
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

4000 $ + виз

Чиглэл

АНУ-ын баруун эрэг Калифорниа мужийн Сан Франциско, Лос Анжелес, Невада мужийн Лас Вегас, Аризона мужийн Гранд Канион

Үнэд багтсан зүйлс

    • Хоёр талын онгоцны тийз
    • Хөтөлбөрт заасан өглөө, өдрийн хоол
    • Зочид буудал
    • Унаа
    • Аяллын хөтөч
    • Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Үнэд багтаагүй зүйлс

  • Визний хураамж (160 ам.доллар)
  • Аяллын даатгал (сайн дурын)
  • Хувийн хэрэглээний зардлууд
Хөтөлбөр

Өдөр 1 УБ – Бээжин – Сан Франциско

Улаанбаатар - Бээжин - Сан Франциско нислэгээр өдрийн 13:10 минутанд орон нутгийн цагаар Сан Францискод бууна. Хил гаалиар гарсны дараа манай хөтөч тосон авч аялагчид буудалдаа очно. Энэ өдөр шоппинг хийх боломжтой. Орой нь шөнийн Сан Франциско хотыг үзэж болно. Орой нь буудалдаа амарна.

/Өдрийн хоол/

Өдөр 2 Сан Франциско

Өглөөний цайны дараа манай Сан Франциско хоттой танилцах аялал эхэлнэ. Сан Франциско хот нь номхон далайн эрэг дээр орших Калифорниа мужийн 900 мянга орчим хүн амтай, муждаа хүн амын тоогоор дөрөвт ордог хот юм. Энэ өдөр бид Сан Франциско хотын Рэд энд Вайт усан онгоцны 1 цагийн аялал хийнэ. Энэхүү аялал нь алдарт “Алтан хаалга гүүр” болон “Алкатраз” арлуудаар аялдагаараа онцлогтой. Мөн хотын аяллын автобусаар аялахаас гадна Ихэр толгод, Ломбард гудамж зэргүүдээр аялах болно. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, өдрийн хоол/

Өдөр 3 Сан Франциско - Бэйкерсфиэлд

Өглөөний цайны дараа бид Бэйкерсфиэлд хот руу явцгаана. Замд ойролцоогоор 4 цаг зарцуулагдана. Бэйкерсфиэлд хотод чөлөөт аялал хийх боломжтой. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4 Бэйкерсфиэлд - Лас Вегас

Өглөөний цайны дараа бид Лас Вегас хот руу явна. Дэлхийд алдартай Bass Pro Shops гэх аялал жуулчлал, ан агнуурын сүлжээ их дэлгүүрээр орно. Дараа нь Лас Вегас Premium Outlet орж шоппинг хийнэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5 Лас Вегас

Өглөөний цайны дараа Лас Вегас хотын аялал эхэлнэ. Хотын билэг тэмдэг болсон Фабулоус Лас Вегасын урд зургаа татуулж, Беллажио зочид буудлын усан оргилуурын гайхамшигт үзүүлбэрийг үзэж сонирхоно. Лас Вегасын төв хэсэг Лас Вегас Блювард гудамжаар аялана. Дараа нь бид Лас Вегас Хотын Дээгүүр Нисдэг Тэргээр (Helicopter Tour) аялах нь энэхүү аяллын оргил хэсэг юм. 1 нисдэг тэргэнд 5-6 хүн сууна. Үүний дараа манай аялагчид Аризона мужийн алдарт Гранд Канион хавцал руу ойролцоогоор 2 цаг явж хүрнэ. Замдаа Хүүвэр Дам /усан цахилгаан станц/-ыг үзэж сонирхоно. Өдрийн хоол Аризона мужын Гранд Канион хавцалын орчимд Америк маягийн хоол иднэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол

Өдөр 6 Лас Вегас - Лос Анжелес

Өглөөний цайны дараа Лас Вегасаас сахиусан тэнгэрийн хот гэгддэг Лос Анжелес хот руу ойролцоогоор 5-6 цаг явж хүрнэ. Манай аялагчид өөрийн дураар зугаалж болохоос гадна Costco бөөний төв, Rodeo Drive mall, The Grove худалдааны төв, Citadel Oultlet орж шоппинг хийх боломжтой. Өдрийн хоолыг Citadel Outlet дээр иднэ. Дараа нь Санта Моника далайн эрэг дээр очно. Орой нь шөнийн Лос Анжелес хоттой танилцана.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7 Лос Анжелес

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа нэг өдөрт үзэж барахгүй алдарт Универсал студи Холливуд /Universal Studio/ үзэж сонирхоно. Өдрийн хоолоо Универсал студи Холливуд дээр иднэ. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8 Лос Анжелес

Өглөөний цайны дараа алдарт Hollywood Walk of Fame буюу Холливудын алдартнуудын нэрийг таван хошуун дотор сийлсэн гудамжинд очиж сонирхон, дурсгалын зураг татуулна. Үүний дараа Мадам Туссе лааны тосон музей /MadameTussauds Wax museum/-ийг үзэж сонирхоно. Грифит ууланд байрлах алдарт Холливуд бичиг дээр очиж дурсгалын зураг татуулна. Лос Анжелесийг бүхэлд нь тольдож болох Грифит одон орныг судлах төв орно. Өдрийн хоолыг америк эсвэл солонгос хоолны сонголтоор зооглосны дараа Бэвэрли Хилзээр зугаална. Дараа нь O’Gara Coach нэртэй Астон Мартин, Ламборгини, Феррари гэх мэт спорт авто машин худалдаа үйлдвэрлэлийн төвд очин сонирхож болно. Орой нь буудалдаа амарна.

                                                              /Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9 Лос Анжелес – Сан Франциско – Бээжин – УБ

Энэ өдөр бидний дурсамж дүүрэн гайхалтай аялал өндөрлөж, Сан Франциско болон Бээжин хотуудаар дамжин Улаанбаатар хот руу буцна.

/Өглөөний цай/

Аяллын хуваарь

➡️2019.02.15 - 02.24
➡️2019.03.15 - 03.24
➡️2019.04.15 - 04.24

Газрын зураг

Галерей (111)