АНУ-ын Зүүн Эрэг Вашингтон - Нью Йорк - Ниагара Хүрхрээ

8 өдөр 7 шөнө
Үнэ
4000$
Үнэ
4000$

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

8 өдөр 14 цаг
2019.09.20 - 2019.09.28
Чингис Хаан ОУНОБуудал
Вашингтон Dulles ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

4000$

Чиглэл

Вашингтон - Нью Йорк - Ниагара Хүрхрээ

Үнэд багтсан зүйлс

    • Зочид буудал /2-4 одтой/
    • Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/
    • Унаа, жолооч
    • Аяллын хөтөч
    • Аяллын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
    • Аяллын даатгал
    • Визний хураамж (60 евро)

Үнэд багтаагүй зүйлс

  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй хоол, ундаа, согтууруулах ундаа
  • Аяллын хөтөлбөрт заагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардлууд
  • 2 талын онгоцны тийз
Хөтөлбөр

Өдөр 1 УБ- Вашингтон

Улаанбаатар-Вашингтон нислэгээр Чингис Хаан ОУ нисэх онгоцны буудлаас шөнийн 11:55 цагт нисэн, Вашингтон хотын Dulles ОУ нисэх онгоцны буудал дээр орон нутгийн цагаар дараа өдрийн өглөөний 11:15 цагт бууна. Хил гаалиар нэвтэрсний дараа, зочид буудалдаа очин амарч, аян замын алжаалаа тайлна. Орой нь шөнийн Вашингтон хотыг сонирхох боломжтой.

/Өдрийн хоол/

Өдөр 2 Вашингтон

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бидний АНУ-ын нийслэл Вашингтон хотоорх аялал эхэлнэ. Энэ өдөр манай аялагчид АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан Ордон (White House), Линколний Хөшөө Дурсгал болох “Lincoln Memorial”- Library of Congress зэргийг үзэж сонирхоно. Орой нь City Center DC худалдааны гудамжаар шоппинг аялал хийнэ.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3 Вашингтон

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, бид Мадам Туссей лааны тосон баримлын музейг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Вашингтоны Харандаан Хөшөө (Washington Monument), Үндэсний Урлагийн Галлерэй (National Gallery of Art) зэргийг үзэж сонирхоно. Орой нь Pentagon Shopping Mall –аар худалдан авалт хийнэ.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4 Вашингтон- Ниагара Хүрхрээ

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, АНУ болон Канадын хилийн заагт орших Ниагара хүрхрээг (Niagara Falls) үзэхээр явна. Замд ойролцоогоор 7 цаг зарцуулагдана. Орой нь Ниагара хүрхрээн ойролцоо зочид буудалдаа байрлан, амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5 Ниагара Хүрхрээ- Нью Йорк

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, Нью Йорк хот руу ойролцоогоор 4 цаг явж хүрнэ. Энэ өдөр манай аялагчид Манхаттан дүүрэгт орших 102-давхар 443 метр өндөртэй Empire State Building барилгын тавцан дээрээс Нью Йорк хотыг бүхэлд нь харах боломжтой. Мөн АНУ-ын билгэдэл болсон алдарт Эрх Чөлөөний Хөшөө буюу Statue of Liberty-г үзэж сонирхоно.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6 Нью Йорк

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, Нью Йорк хотын төвд орших үзэсгэлэнт Central Park буюу Төв Цэцэрлэгээр зугаална. Өдрийн хоолны дараа The Museum of Modern Art буюу Орчин Үеийн Урлагийн Музейг үзэж сонирхоно. Тус музейд та алдарт Ван Гог, Пикассо нарын гайхамшигт бүтээлүүдийг сонирхох боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7 Нью Йорк

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, Times Square гудамжаар шоппинг аялал хийнэ. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд та аялалаа өөрийн хүслээр зохион байгуулах боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8 Нью-Йорк - УБ

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа, өглөөний 11:45 цагийн нислэгээр нисэн, УБ-т орон нутгийн цагаар өдрийн 12:00 цагт бууна. Манай аялалыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.

Аяллын хуваарь

2019.04.20 – 04.28

Газрын зураг

Галерей (13)