Герман-Чех-Австри-Итали

10 өдөр 9 шөнө
Үнэ
6.850.000 төг
Үнэ
6.850.000 төг

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

Нийт 10 өдөр 12 цаг
Үргэлжлэх Хугацаа : Хугацаа товлогдоогүй
Чингис Хаан ОУНОБуудал
Берлинийн Schonefeld ОУНОБуудал
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

6.850.000 төг

Чиглэл

Берлин-Прага-Венн-Верона-Венец-Жезоло

Үнэд багтсан зүйлс

    • Зочид буудал /2-4 одтой/
    • Аялалын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/
    • Унаа, жолооч
    • Аялалын хөтөч
    • Аялалын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ
    • 2 талын онгоцны тийз
    • Аялалын даатгал
    • Визний хураамж (60 евро)

Үнэд багтаагүй зүйлс

  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй хоол, ундаа, согтууруулах ундаа
  • Аялалын хөтөлбөрт заагдаагүй нэмэлт үзвэр, үйлчилгээ
  • Хувийн хэрэглээний зардлууд
Хөтөлбөр

Өдөр 1 УБ-Берлин

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 08:10 цагийн нислэгээр нисэн, Берлинийн Schonefeld ОУ нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар өглөөний 11:20 цагт бууна. Буудалдаа байрлан өдрийн хоол зооглон, амарсаны дараа манай Берлин хотоорх аялал эхэлнэ.

Энэ өдөр бид Рейхстаг буюу Парламентын Ордон,  Бранденбургийн Хаалга зэргийг үзэж сонирхон, дурсгалын зураг татуулна. Хүйтэн дайны үеийн Германы хуваагдлын үеийн гол билэг тэмдэг болсон уг хаалга нь өнөө үед үндэсний эв нэгдэл, энх тайвны билэгдэл болон Берлин хотноо сүндэрлэсээр байна.  Уг хаалга нь 200 гаруй жилийн түүхтэй. Орой нь буудалдаа амарна.

/Өдрийн хоол/

Өдөр 2 Берлин

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа манай Берлин хотоорх аялал үргэлжилнэ. Бид алдарт Берлины Хана, Берлины Цамхаг зэргийг үзэж сонирхоно.  Тус хана нь  дэлхийн 2-р дайны дараа үзэл бодлоороо 2 хуваагдсан Герман улсыг 1961-1989 оны хооронд баруун, зүүн хэмээн тусгаарлаж байсан түүхэн дурсгалт хана юм.

Берлины Цамхаг гэгдэх ТВ-ийн Цамхаг нь Берлины хамгийн өндөр цамхаг бөгөөд Европын холбоондоо өндрөөрөө 2-т орох цамхаг юм. Өдрийн хоолны дараа бид Берлин хотын төвөөс 60 км-ийн зайд байрлах халуун орны нарлаг дулаахан уур амьсгалыг бүрдүүлсэн “Тропикал Айлэнд” резорт буюу амралт зугаалгын газарт очно. Энд та саун, спа, халуун рашаанд алжаалаа тайлан, үзэсгэлэнт хүрхрээг үзэж сонирхонгоо амтат хоол зууш зооглох боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3 Берлин-Праг

Өглөөний цайны дараа манай аялагчид Чех улсын нийслэл Праг хот руу аялна. Замд ойролцоогоор 4 цаг (350км) зарцуулагдана.Праг хотын нийт хүн амын тоо нь 1 сая 300 мянга орчим бөгөөд Чехийн хүн ам хамгийн ихээр төвлөрсөн хот юм.

Өдрийн хоолны дараа манай аялагчид Алтан Праг хотын Карловын Гүүр, Прагийн Алтан Цаг, Хуучин Хотын Талбай зэргийг үзэж сонирхоно.  Хуучин хотын талбай буюу Old Town Square –д байрлах 600 гаруй жилийн түүхтэй алтан цаг нь нар, сарыг дүрсэлсэн, одон орны элемэнтүүдээс бүрдсэн бөгөөд гайхамшигт ур хийц, ажиллах механизмаараа сая сая жуулчдыг өөртөө татсан түүхийн чухал дурсгалуудын нэг юм.Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4 Праг-Вена

Өглөөний цайны дараа бид Австри улсын нийслэл Вена хот руу аялна. Замд ойролцоогоор 4 цаг (340км) зарцуулагдана. Вена хот нь Австрийн хамгийн том хот бөгөөд 1.7 гаруй сая хүн амтай, улсынхаа соёл, эдийн засаг, улс төрийн төв юм. Манай аялагчид Вена хотын билэг тэмдэг болсон Хатан Хаан Сисигийн ордоноор аялна. Өдрийн хоолны дараа Төв Худалдааны гудамжаар шоппинг аялал хийнэ.  Бэлэг дурсгалын зүйлс болон хүссэн зүйлсээ худалдаж авч болно. Шөнийн Вена хотыг үзэх боломжтой.Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5 Вена-Салзбург

Өглөөний цайны дараа бид Салзбург хот руу аялна. Замд ойролцоогоор 3 цаг (296км) зарцуулагдана.Өдрийн хоолны дараа бид  Халлштат тосгон,  Salzwelten Давсны Орд зэргийг үзэж сонирхоно. Халлштат тосгон нь Австрийн дээд хэсгийн Салзкаммергут хэмээх бүсэд байрладаг 59.8 км.кв талбайтай жижигхэн хэдий ч үзэсгэлэнт байгаль, үзмэртэй тосгон юм. Уг тосгон нь Халлштат нуурын хажууд байрладаг.

байна. 2014 оны байдлаар оршин суугчдын тоо нь 788 аж. Salzwelten Давсны Орд нь Халлштат тосгоны ойролцоо байрлах энэхүү давсны уурхайд зочилсноор та давс олборлолтын олон зуун жилийн баялаг түүхтэй танилцан, давс олборлогчдын аж амьдрал, тэдний ажлын хэв маяг, түүхтэй газар дээр нь танилцах боломжтой. Орой нь бид  Hangar-7 музей буюу олноо Рэдбулын Музей хэмээн нэрлэгдсэн авто музейгээр зочилно. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6 Салзбург-Инсбург

Өглөөний цайны дараа бид Инсбург хот руу аялна. Замд ойролцоогоор 2 цаг (186км) зарцуулагдана.  Австри улсын Innsbruck хот нь Альфын нурууны бүсэд оршдог бөгөөд эргэн тойрон цас мөсөн оргил бүхий уулсаар хүрээлэгдсэн. Альфын нуруу нь 2234 м өндөрт орших бөгөөд манай аялагчид өдрийн хоолоо 1950 м өндөрт үндэсний ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа бид  Дэлхийн алдарт болор гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Сваровскийн үйлдвэрээр зочлон,  777 метрийн урттай  Европын гүүрээр зорчино. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7 Инсбург-Верона-Венец

Өглөөний цайны дараа бид Италийн Верона хот руу ойролцоогоор 3 цаг  (186км) явж хүрнэ. Верона хотод Гладиоторын Стадион болон Жульетын гэр музейгээр зочилно. Тус гэр музей нь  Шекспирын Ромео Жульетта алдарт жүжгийн дурсгал болон баригдсан ажээ.

Өдрийн хоолны дараа  Венец хот руу   ойролцоогоор 1 цаг 30 минут  (120км) явж хүрнэ.  Манай аялагчид Венецийн усан гудамжаар завин аялал хийнэ. Венец хот нь бэлэг дурсгалын зүйлс, багт наадмын багаараа алдартай учир та энэ өдөр хүссэн сувинерээ худалдан аваарай. Мөн Гэгээн Маркогийн талбай, Риалто гүүр зэргийг үзэж сонирхоно.Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 8 Венец-Жезоло

Өглөөний цайны дараа Жезоло хот руу ойролцоогоор 40 минут (41 км) явж хүрнэ. Манай аялагчид далайн эргийн амралтын хот болох Жезоло хотын наран шарлагын газар бүтэн өдөр биеэ шаран, алжаалаа тайлан амрана. Уг хот нь Венецийн өмнөд хэсэгт байрладаг бөгөөд хотын эдийн засаг нь аялал жуулчлалаас гол төсвөө бүрдүүлдэг ажээ. Жуулчлалын оргил үеүдэд уг хотод жилд 6 сая аялагчид ирдэг гэсэн тооцоо байдаг.Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 9 Жезоло-Мюнхэн

Өглөөний цайны дараа Мюнхэн хот руу ойролцоогоор 5 цаг 30 мин (545км) явж хүрнэ. Тус хотод BMW автомашины музей, Олимпын Хотхон зэргийг үзэж сонирхоно.Олимпын хотхон буюу Германаар Olympisches Dorf нь 1972 оны Зуны Олимпид зориулан Германы Мюнхэн хотноо баригджээ.Орой нь буцах бэлтгэлээ ханган, буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 10 Мюнхэн-УБ

Мюнхэний ОУ Нисэх Онгоцны Буудал руу хөдлөн, өдрийн 17:35-ын нислэгээр нисэн, УБ-д орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. Манай аялалыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Аяллын хуваарь
Газрын зураг

Галерей (44)