6.900.000 төг
Унгар, Австри, Итали, Швейцарь, Франц, Бельги
Чингис Хаан нисэх онгоцны буудлаас өглөөний 11:30 цагт нисэн, Будапештийн Liszt Ferenc ОУ нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар оройны 19:30-д бууна. Нислэг Turkish Airlines авиа компаниар дамжина. Хил гаалиар нэвтэрсний дараа, зочид буудалдаа очин амарч, аян замын алжаалаа тайлна.
/Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа манай аялагчид Szechenyi халуун рашаан бүхий төв бассейн-д очин алжаалаа тайлна. Өдрийн хоолны дараа Унгарын Парламентийн Ордон, Эрх Чөлөөний Хөшөөт Цогцолбор, Szechenyi гүүр зэргийг Дунай мөрний завин аялалын явцад үзэж сонирхоно. Мөн Gellert Hill уулан дээрээс Будапешт хотыг бүхэлд нь тольдон дурсгалын зураг татуулна. Орой нь буудалдаа амрана.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа бид Австри улсын Вена хот руу хөдөлнө. Замд ойролцоогоор 3 цаг зарцуулагдана. Вена хотод өдрийн хоол идсэний дарааВена хотын билэг тэмдэг болсон Хатан Хаан Сисигийн ордоноор аялна. Өдрийн хоолны дараа Вена хотын төвөөр чөлөөт аялал хийнэ. Төв Худалдааны гудамжаар шоппинг аялал хийнэ. Бэлэг дурсгалын зүйлс болон хүссэн зүйлсээ худалдаж авч болно. Шөнийн Вена хотыг үзэх боломжтой.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Вена-с Венец руу ойролцоогоор 4 цаг явж хүрнэ. Зам зуураа outlet дэлгүүрээр шоппинг хийж болно. Буудалдаа байрлан амрана
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Венец хотын аялал эхэлнэ. Манай аялагчид Венецийн усан гудамжаар завин аялал хийнэ. Мөн Гэгээн Маркогийн талбай, Риалто гүүр үзэж сонирхоно. Венец хот нь бэлэг дурсгалын зүйлс, багт наадмын багаараа алдартай учир та хүссэн сувинерээ худалдан аваарай. Манай аялагчид Венец хотоос холгүй орших тохилог амралтын газарт байрлана.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Венецээс Италийн Милан хот руу ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Манай аялагчид Милан хотын захад байрлах outlet village худалдааны төвөөс 2-3 цагийн турш тав тухтай худалдан авалт хийх боломжтой. Милан хотод байрлах буфет ресторанд өдрийн хоолоо идсэний дараа хотын төвд байрлах Дуомо сүм болон Галлери худалдааны төвөөр орно. Орой нь Швейцарийн Женев хот рүү ойролцоогоор 3 цаг явж хүрнэ. Буудалдаа байрлан амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Женев хотоос 80 км зайд орших Шамоникс Мон Блан Оргил руу дүүжин лифтээр гарна. Энэ нь Альпын нурууны оргил юм. Мөн манай аялагчид Женевийн алдарт цэцгэн цаг, Jet d’Eau усан оргилуур, НҮБ-ын гудамж, Эвдэрхий Сандал үзэж сонирхоно. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Парис хот руу ойролцоогоор 5 цаг явж хүрнэ. Амралтын газарт байрласны дараа өдрийн хоол иднэ. Орой нь дэлгүүрүүдээр худалдан авалт хийнэ.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа манай аялагчид алдарт Луврын музейг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Сейна мөрнөөр завин аялал хийнэ. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Парис хотын билгэдэл болсон Алдарт Эйффелийн Цамхагийг үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа Gallery Lafayette их дэлгүүр орно. Орой нь буудалдаа амарна.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Өглөөний цайны дараа Бельги улсын нийслэл Брюссель хотруу ойролцоогоор 2 цаг 30 мин явж хүрнэ. Энэ өдөр бид Брюсселийн төв талбайгаар зугаалан, Mini Europe буюу Европыг бүхэлд нь жижгэрүүлсэн макет музей болон Атомын Хөшөөт Байгууламжийг үзэж сонирхоно. 102 метр өндөртэй тус байгууламжийг 1958 онд Брюссельд зохиогдсон ОУ Яармагт зориулан барьсан нь өдгөө Брюссель хотын билэг тэмдэг болсон аж. Өдрийн хоолны дараа төв гудамжаар үргэлжлүүлэн аялж, бэлэг дурсгалын зүйл худалдаж авна.Орой нь буудалдаа амран, буцах бэлтгэлээ хангана.
/Өглөөний цай, Өдрийн хоол/
Тухайн өдрийн үдээс өмнийн 12 : 15 -ийн нислэгээр Улаанбаатар хотыг зорин, Улаанбаатар хотод орон нутгийн цагаар өглөөний 10 : 35 цагт газардана. Ийнхүү бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
/Өглөөний цай/
Хугацаа товлогдоогүй