Лондон хотын бизнес VIP аялал

7 өдөр 6 шөнө
Үнэ
2,100 фунт стерлинг
Үнэ
2,100 фунт стерлинг
2799

Биднийг сонгох шалтгаан

  • Үнийн хувьд хямд
  • Найдвартай, туршлагатай
  • Аялагч нарын тав тухыг хангаж чаддаг
  • Хамгийн сайныг сонгон Танд хүргэдэг

Холбоо барих

+976 7011-0042

eurotoursllc@gmail.com

Аялагчдын сэтгэгдэл

7 өдөр 6 шөнө
2019.05-р сар 2019.06-р сар
Чингис Хаан ОУНОБуудал
Лондон
Тойм

Бүрдүүлэх материал

Аяллын төлбөр

2,100 фунт стерлинг

Чиглэл

Их Британи (Лондон)

Үнэд багтсан зүйлс

    (1) Зочид буудал /Хилтон зочид буудал, өглөөний буфет хоолтой/

    (2) Аяллын хөтөлбөрт заасан хоол /өглөөний цай, өдрийн хоол/

    Лондон хотын төвд дээд зэрэглэлийн ресторанд Англи, Франц, Итали, Япон өдрийн хоолоор танд үйлчилнэ.

    (3) Унаа, жолооч

    (4) Аялалын хөтөч

    (5) Аялалын хөтөлбөрт заасан үзвэр, үйлчилгээ

Үнэд багтаагүй зүйлс

(1) Визийн хураамж

(125 ам.доллар + 74 ам.доллар Visa Application Center хураамж )

(2) 2 талын онгоцны тийз

Хөтөлбөр

Өдөр 1 УБ - Москва - Лондон

Чингис Хаан нисэх онгоцны буудлаас нисэн, Москвагаар дамжин, Их Британи улсын нийслэл Лондонгийн ОУ нисэх онгоцны буудалд орон нутгийн цагаар газардана. Нислэг Аэрофлот авиа компаниар дамжина. Манай аялагчид Лондон хотын төвд орших Хилтон зочид буудалд байрлана. Энэ өдөр буудалдаа амарч, аян замын алжаалаа тайлна.

/Өдрийн хоол/

Өдөр 2 Лондон

Энэ өдөр манай аялагчид Лондон хотноо зохион байгуулагдаж буй Бизнес Семинарт оролцоно. Уг семинарт оролцсоноор Монгол-Их Британи улсын хоорондох бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, Их Британи улсын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох зэрэг давуу талуудтай. Орой нь зочид буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 3 Лондон

Энэ өдөр манай Лондон хотоорх аялал эхэлнэ. Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа манай аялагчид Английн хатан хааны гэр болох   Хатан Хааны Букенгемийн ордон, Галерей, Виктория Альбертийн музей, ховор чухал үнэт эрдэнэсийн асар том цуглуулга бүхий Шинжлэх Ухааны музей, дэлхийн цаг эхлэдэг Greenwich Royal Observatory зэргийг үзэж сонирхосноор хаант ёс, дахин давтагдашгүй соёлын өв, урлагийн бүтээлүүдтэй танилцана. Өдрийн хоолонд Франц маягийн зоог барина. Орой нь буудалдаа амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 4 Лондон

Өглөөний цайны дараа манай Лондон хотоорх аялал үргэлжилнэ. Энэ өдөр бид Мадам Туссе Лааны Тосон Баримлын Музей үзэж, үе үеийн домог болсон алдарт Битлз хамтлаг бичлэгээ хийлгэж байсан Эбби Роуд гудамжаар алхаж, хатан хааны төрсөн өдрөө тэмдэглэдэг The Ritz зочид буудалд дэлхийд алдартай Англи цайны соёлтой танилцан, London Eye буюу Лондонгийн Алсыг Харагч, Парламентийн ордон, Үндэсний Галерей зэрэг Лондон хотын бахархал болсон, жуулчдын очих дуртай газруудаар зочилно. Өдрийн хоолонд Итали зоог барина. Орой нь буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 5 Лондон

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа манай аялагчид хатан хааны өвөг дээдэс үе уламжлан амьдран суудаг байсан бөгөөд дэлхийн 7 гайхамшигийн нэгт багтдаг Виндсорын Шилтгээн, сар нарны огтлолцол давхацдаг Stonehenge хэмээх эртний цаг тоолол, одон орны байгууламж, дэлхийд алдартай Оксфордын Их Сургууль зэрэгтэй танилцана. Өдрийн хоолонд буфет хоол зооглох бөгөөд буцах замдаа Оксфордын Аутлет Худалдааны Төвд худалдан авалт хийх боломжтой.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 6 Лондон

Өглөөний цайгаа уусны дараа хатан хааны очир эрдэнийн титмийг хадгалж байдаг Лондонгийн Цамхаг, Лондон Цамхагт Гүүр, алдарт Ромео Жульетта жүжиг анх тайзнаа тавигдаж байсан Шекспирийн Театр, Музей, дайны үеэр бөмбөгдөлт, халдлагад өртөлгүй үлдэж ариун газар хэмээн дархлагдсан Гэгээн Паулын Сүм зэргийг үзэж, Европд өндрөөрөө хоёрт ордог 72 давхар Шард цамхагт цогцолбор дээрээс Лондон хотыг тольдон, тус цамхагийн 32 давхарт өдрийн хоол зооглоно. Мөн дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог тансаг зэрэглэлийн Harrods их дэлгүүрээр зочилно. Орой нь буудалдаа байрлан амарна.

/Өглөөний цай, Өдрийн хоол/

Өдөр 7 Лондон – Москва – УБ

Өглөөний цайны дараа Лондонгийн Олон Улсын Нисэх Онгоцны Буудлаас нисэн Моксвад газардан цааш нисэн Улаанбаатар хотод дараа өдөр нь бууна. Манай аялалыг сонгон үйлчлүүлсэнд баярлалаа.

Жич : Цаг агаарын байдлаас шалтгаалж үзвэр үзэх өдрүүд солигдох боломжтой.

           Таны байрлах буудал Лондон хотын хамгийн том Шоппинг Молл-той ойрхон учир орой

           чөлөөт цагаараа дэлгүүр, ресторануудаар өөрийн сонголтоор үйлчлүүлэх боломжтой.

Аяллын хуваарь

2019.05-р сар

2019.06-р сар

 

Газрын зураг

Галерей (52)